Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хүрээнд хамтарсан хэлэлцүүлэг боллоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-04-21

БОУАӨ-ийн сайд С.Одонтуяагийн санаачлагаар олон улсын гэрээ, конвенцын хэрэгжилтийг хангах зорилгоор Даян дэлхийн байгаль орчны сан (Global Environment Facility)-тай хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн нэгдсэн уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр /2025-04-18/ зохион байгууллаа. Даян дэлхийн байгаль орчны сангийн Үндэсний зохицуулагч П.Батхишиг шинэлэг, холимог санхүүжилттэй төслүүдийг тогтвортой хэрэгжүүлэхийг онцолсон бол яамны Нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Х.Мөнхзул хамтын ажиллагаа болон бодлогын зорилтуудыг танилцуулсан юм.

UNEP, UNDP, UNFAO, UNIDO олон улсын байгууллагууд хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, туршлага, сургамжаа хуваалцлаа. Мөн байгаль орчны санхүүжилт, бодлого, арга хэмжээний уялдаа, хамтын ажиллагааг сайжруулах асуудлаар панел хэлэлцүүлэг өрнөв. Хэлэлцүүлэгт ШУА, ХААИС, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS), Монголын Байгалийн Өв Сан болон COP17 Бэлтгэл ажлын төлөөлөл оролцож, санал, зөвлөмжөө солилцлоо. Уулзалт, хэлэлцүүлэгт 30-н байгууллагын 50 гаруй төлөөлөл цахимаар болон танхимаар оролцлоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.226.19)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.