Нийслэл хотод анх удаа зохион байгуулж буй “Нүүдэл 999” анхдугаар тэмцээнд шатар сонирхогч та бүхнийг урьж байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-04-22

Шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг дээшлүүлж, хүүхэд залууст оюуны спортын ач холбогдлыг таниулах зорилгоор НЗДТГ болон “Түшээ Бэрс” ТББ хамтран“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Тэмцээний бүртгэл дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 15:00 цаг хүртэл Баянгол дүүргийн спорт хорооны байранд болно. Өнөөдрийн байдлаар тус тэмцээнд оролцохоор 650 орчим шатарчин бүртгүүлээд байна.

“Нүүдэл 999” анхдугаар тэмцээн дөрөвдүгээр сарын 24-ний өдөр 09:00-18:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайн асарт болно. Шатар сонирхогч та бүхэн амжиж бүртгүүлээрэй.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.203.214)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.