“Дугуйтай Улаанбаатар – 2025“ олон нийтийн өдөрлөг болно
З.Батхуяг
Үйл явдал
/
2 цаг 21 мин

Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Биеийн Тамир, Спортын газар болон Монголын дугуйн холбоо хамтран “Дугуйтай Улаанбаатар – 2025“ олон нийтийн өдөрлөгийг 2025 оны 05 дугаар сарын 10-ны Бямба гаргийн 10:00-18:00 цагийн хооронд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.

Тус өдөрлөг нь унадаг дугуйг сурталчлах, иргэдэд дугуйн хэрэглээ, соёлыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна. Энэхүү өдөрлөгийг хүртээмжтэй зохион байгуулахын тулд худалдаа, үйлчилгээ эрхэлдэг байгууллага та бүхнийг идэвхтэй оролцож, унадаг дугуй болон бусад холбогдох хэрэгслийн худалдаа үйлчилгээг иргэдэд үзүүлэн, нээлттэй сурталчлах, мэдлэг мэдээлэл олгох зэргээр оролцохыг уриалж байна.

Энэхүү өдөрлөгт байгууллага, дэлгүүр, үйлчилгээний газар, клубууд та бүхнийг хамтран ажиллахыг урьж байна.

Холбогдох утасны дугаар: 88661313, 99035320, 98008338

Монголын дугуйн холбоо

Ажлын хэсэг

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.238.74)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.