Д.АМГАЛАН: "Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа
З.Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 54 мин

НЗДТГ-ын дарга Д.Амгалан “ХУД-ийн 22 дугаар хороо буюу Зайсанд байрлах тус төвийн сувилал нь 1959 онд ашиглалтад орсон бөгөөд эзэмшлийн 3.9 га газартай. Уг сувиллыг мөн 2014 оноос хойш хууль бусаар ашиглаж ирсэн. Ж.Хатанбаатар нь улсын найман объектыг хууль бусаар ашиглахдаа улсад ямар ч төлбөр төлдөггүй, 10 гаруй жил зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж, орлогыг завшиж байсан. 2004 онд уг сувилалд их засвар хийж, үүнийгээ 2009 онд 2.8 тэрбумаар үнэлүүлж байсан. Гэтэл тус сувиллын барилгын нөхцөл байдал, өнгө үзэмж муудсан байна. Нийслэлийн өмчийг хууль бусаар ашиглаж байгаа учраас ашиглалт үйлчилгээ, арчлалтад анхаараагүй байна. Цаашид уг сувилалд их засвар хийн шинэчилж, үйл ажиллагааг хэвийн явуулна” гэлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.12.150)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.