
Улаанбаатар хот дундуур урсдаг ГОЛ-уудаа хайрлаж хамгаалахад иргэдийг уриалах, голын эрэг дагуу гүйлтийн болон явган хүний замтай болоход олон нийт, шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах зорилгоор #Gol фэйсбүүк групп, Ахиллис Монгол ОУБ-тай хамтран #ГОЛ -2025 бүх нийтийн гүйлт зохион байгуулах гэж байна.
ГОЛ групп нь хотын голуудыг байгалийн төрхөө хадгалсан чимээ аниргүй амрах бүс, гүйлт, дугуйн замтай спортын зурвас болгон хөгжүүлэх зорилготой иргэдийн сайн дурын групп юм.
Гүйлт 2025 оны 5 сарын 4-ний Ням гарагийн өглөөний 10:00 цагт Дунд голын зам дагуу байрлах Хараагүйчүүдийн үндэсний төвөөс эхэлж Сэлбэ голын эрэг дагуу Арслантай гүүрний хойд тал 100 айлын гүүр хүртэл үргэлжилнэ.
Гүйлтийн спортоор хичээллэгчид, сонирхогчид 4/29-нөөс 5/3-ныг дуустал доорх холбоосоор https://forms.gle/yTqCkhuADsoTMoGS8 бүртгүүлэх боломжтой.
Тэмцээний төрөл: Бүх нийтийн гүйлт буюу 6-10 хүртэлх км зай
Шагналын нийт сан: 3 500 000₮
Бүртгүүлсэн эхний 100 гүйгч бэлэгтэй.
Гүйлтийн маршрут:
1. Хараагүйчүүдийн үндэсний төвөөс гарна.
2. Дунд голын арын замаар гүйгээд нүхэн гарцаар гарна.
3. Нарны зам дагуу гүйнэ.
4. Буяны замаар чигээрээ хойшоо Арслантай гүүр хүртэл гүйгээд явган хүний замаар гарна.
5. Арслантай гүүрний хойд талаас 100 айлын гүүр хүртэл гүйгээд буцаад гүйнэ.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 90520984, 99075095






-
3 цаг 56 мин
-
5 цаг 28 мин
-
Өчигдөр 15 цаг 58 мин
-
Өчигдөр 14 цаг 01 мин
-
Өчигдөр 13 цаг 07 мин
-
Өчигдөр 12 цаг 09 мин
-
Өчигдөр 10 цаг 45 мин
-
Уржигдар 14 цаг 25 мин
-
Уржигдар 13 цаг 32 мин
-
Уржигдар 10 цаг 51 мин
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-24
-
Өчигдөр 12 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 25 мин
-
Уржигдар 13 цаг 32 мин