УНГАР МОНГОЛ ХОЁР УЛСЫН ТҮҮХЭН ХАРИЛЦААГ ХАРУУЛСАН ФОТО ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
3 цаг 29 мин

Монгол Улс Унгар Улстай 1950 оны 4 дүгээр сарын 28-нд дипломат харилцаа тогтоож, улмаар 1957 онд Улаанбаатар, Будапешт хотуудад дипломат төлөөлөгчийн газруудыг нээж байсан түүхтэй. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд түүхэн харилцааны онцлох агшнуудыг харуулсан “Унгар Монгол Улсын дипломат харилцаа 75 жил” фото зургийн үзэсгэлэнг 7 хоногийн хугацаатайгаар Чингис хаан Үндэсний музейн “Мөнгөн мод” танхимд өнөөдөр дэлгэлээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Др.Обрущанский Борбала Анна, Улсын их хурлын гишүүн, Монгол-Унгарын Парламентын бүлгийн дарга Н.Батсүмбэрэл болон бусад зочид, төлөөлөгчид оролцлоо.

Унгарын Элчин сайдын яам, Гадаад харилцааны яам, Архивын Ерөнхий газраас хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэн “Мөнгөн мод” танхимд дэлгэгдэж буй учир нь "Мөнгөн мод"-ыг урласан Франц гаралтай уран дархан Виллелмуш нь Монголчуудын довтолгооны үеэр 1241-1242 оны хооронд Унгарын Фехервар хотод олзлогдон Хархоринд хүргэгдэн ирсэн ба тэрээр Унгар, Францад эзэмшсэн ур чадвараар "Мөнгөн мод"-ыг бүтээж байсан түүхтэй аж.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.49.32)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.