
Улсын Их Хурлын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал, Улсын Их Хурлын гишүүн А.Ганбаатар нар өнөөдөр /2025.05.01/ Бутаны Хаант Улсын парламентын дээд, доод танхим буюу Үндэсний зөвлөл, Үндэсний Ассамблейн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа Үндэсний Ассамблейн Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Дуба тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.
Бутаны Хаант Улсын төлөөлөгчид Монгол Улсын Их Хурлын иргэний нийгэм болон Засгийн газартай харилцах харилцааны туршлагыг судлахаар ирсэн бөгөөд айлчлалын эдгээр өдрүүдэд төр, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж байна.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал, Нийгэм, ардчиллын тогтолцоогоороо олон улсын сонирхлыг татдаг Бутаны Хаант Улсын төлөөлөгчидтэй уулзаж буйдаа баяртай байна гээд, төр, иргэний нийгмийн харилцааны асуудлаар санал солилцохдоо таатай байгаагаа илэрхийллээ.
Бутаны Хаант Улсын Үндэсний ассемблейн Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Дуба, Бутаны Цог Жавхлант хааны мэндчилгээг уламжилсан. Тэрбээр, Манай хоёр улсад ижил төстэй зүйлс олон бий. Далайд гарцгүй, уулсаар хүрээлэгдсэнээс гадна хоёр хөрштэй хиллэдэг. Монгол Улс БНХАУ, ОХУ-тай хиллэдэг бол Бутаны Хаант Улс Хятад, Энэтхэг гэсэн хоёр хөрштэй. Хэдийгээр хоёр улс далайд гарцгүй уулсаар хүрээлэгдсэн байгалийн тогтоц, уур амьсгалаараа ижилхэн гэв.
Мөн тэрбээр, Бид Монгол Улсын иргэний нийгмийн байгууллагуудын төлөвшил, хөгжлөөс туршлага судлахаар ирээд Монгол Улсын иргэний нийгмийн, хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж санал солилцсон. Энэ удаагийн айлчлал мэдлэг, мэдээлэл, туршлага солилцсон өндөр үр дүнтэй боллоо гэв.
Уулзалтын үеэр төрийн бодлого шийдвэр иргэний нийгмийн байгууллагуудад хэрхэн нөлөөлдөг, иргэний нийгмийн байгууллагад үзүүлэх санхүүгийн дэмжлэг, тендер, татварын хөнгөлөлтөөс гадна тогтвортой байдал, төрийн үйлчилгээний хүртээмжтэй байдал, иргэний нийгмийн байгууллагуудаас гаргасан санал хүсэлтийг хэрхэн шийдвэрлэдэг талаар санал солилцлоо






Холбоотой мэдээ
-
12 цаг 8 мин
-
Өчигдөр 14 цаг 25 мин
-
Өчигдөр 14 цаг 22 мин
-
Өчигдөр 14 цаг 12 мин
-
Өчигдөр 14 цаг 09 мин
-
Өчигдөр 13 цаг 50 мин
-
2025-04-25
-
Уржигдар 09 цаг 08 мин
-
Өчигдөр 13 цаг 50 мин
-
Өчигдөр 14 цаг 12 мин
-
Уржигдар 15 цаг 58 мин
-
Уржигдар 09 цаг 10 мин
-
2025-04-29
-
Өчигдөр 11 цаг 22 мин