С.ЭРДЭНЭБАТ: Иргэд ЭМД-ийн хөнгөлөлтөөр 200 сая төгрөг хүртэлх үнийн ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭЖ БАЙНА
З.Батхуяг
Үйл явдал
/
11 цаг 51 мин

УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж Сүхбаатарын Эрдэнэбатыг чөлөөлж, Баяраагийн Рагчааг томиллоо. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.ЭРДЭНЭБАТ "Эрүүл мэндийн даатгалын сангаас иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний дээд хэмжээ 2 саяар хязгаарлагдаж байсан бол одоо 200 сая хүртэл төгрөгийг хөнгөлөлт эдлэх боломж бүрдсэн. Өнгөрсөн жил хамгийн өндөр нь 200 саяын үйлчилгээ авсан. Гэтэд зарим нь энэ үйлчилгээг хүртэж чадахгүй байна. Очер дугаараас залхаад хувийн эмнэлэгт хандаж хамаг мөнгөө барж байгаа нь харамсалтай. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийнхөн үүндээр сайн анхаарч иргэдээ мэдээлэлжүүлэх хэрэгтэй шүү" гэлээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.41.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.