
"Дулаан байшин" амины орон сууцны нээлттэй өдөрлөг төв талбайд энэ сарын 7-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Өдөрлөгөөр агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлээс гаргаж буй бодлого, шийдвэр, байгальд ээлтэй эрчим хүчний хэмнэлттэй техник технологиуд болон гэр, байшин сууцны дулааны алдагдлыг бууруулах бүх төрлийн шийдлүүдийг танилцуулж буй. Мөн энэ онд цахилгаан болон бүх төрлийн хийгээр халдаг зууханд шилжүүлэхээр төлөвлөсөн 51 мянга гаруй айл өрхийн төлөвлөлтийг танилцуулж байгаа юм.
Мөн төрөөс үзүүлэх боломжтой хөнгөлөлт урамшуулал болон ногоон зээлийн мэдээллийг авах боломжтой. Өдөрлөгт төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд, мэргэжлийн инженер, техникийн ажилтан, ногоон зээлийг дэмжигч банк санхүү, даатгалын газрын төлөөллүүд оролцож байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС






Холбоотой мэдээ
-
2025-04-30
-
2025-04-29