“Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аян үргэлжилж байна
З.Батхуяг
Үйл явдал
/
3 цаг 27 мин

Төрийн албаны зөвлөлийн даргын 2025 оны 15 дугаар тушаалаар батлагдсан “Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аяны хүрээнд “Бид иргэдээ сонсож, шийднэ” иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх, санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэнэ. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлт, гомдлыг:

  • Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарын утас,
  • https://smartcar.mn/home веб хуудас болон аппликейшн,
  • Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбаруудад тус тус хүлээн авна. 

    Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбарууд:
  • Дүнжингарав: БЗД-ийн 36 дугаар хороо, Дүнжингарав худалдаа, үйлчилгээний төвийн D-2 блок
  • Мишээл: ХУД-ийн 2 дугаар хороо, Мишээл барилгын их дэлгүүрийн баруун жигүүр Б хэсэг
  • Драгон: СХД-ийн 29 дүгээр хороо, Драгон терминал төвийн 5 давхар
  • Сэлбэ: ЧД-ийн 18 дугаар хороо, Сэлбэ бизнес инкубатор төвийн байр
  • Баянгол: БГД-ийн 13-р хороо, Sollo Mall худалдааны төвийн 4 давхар
  • Баянхошуу: СХД-ийн 8 дугаар хороо, Бизнес дэд төвийн байр
  • Яармаг: ХУД-ийн 23 дугаар хороо, Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилгын Б байр

“Бид иргэдээ сонсож, шийднэ” иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх, санал, хүсэлтийг хүлээн авах, нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын газрын Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбарууд уртасгасан цагаар 2025 оны 05 сард иргэдэд үйлчлэх цагийн хуваарийг доорх мэдээллээс авна уу.

  • Дүнжингарав салбар: тавдугаар сарын 05-ны өдөр 08:00-19:00 цаг хүртэл
  • Драгон салбар: тавдугаар сарын 05-ны өдөр 08:00-19:00 цаг хүртэл
  • Баянгол салбар: тавдугаар сарын 09-ний өдөр 08:00-20:00 цаг хүртэл
  • Баянхошуу салбар: тавдугаар сарын 09-ний өдөр 08:00-19:00 цаг хүртэл
  • Сэлбэ салбар: тавдугаар сарын 09-ний өдөр 08:00-19:00 цаг хүртэл
  • Яармаг салбар: тавдугаар сарын 09-ний өдөр 08:00-19:00 цаг хүртэл

НЗДТГ-ЫН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗРЫН НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.203.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.