Төрд ЗАЛХТЛАА АЖИЛЛАЖ, хагартлаа баяжсан ч ХАНАЖ ЦАДАГГҮЙ ШУНАЛТАЙ ахмадуудаа ТЭТГЭВЭРТ НЬ суулгая!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2 цаг 20 мин

Төрийн алба төрлийн алба болсон гэдэг үг оргүй ч зүйл биш. Төмөр зам, Иргэний нисэх, Цагдаагийн албанд тав зургаан үеэрээ “ШИГДЭЖ” буй нэг ураг төрөл, ах дүүс, удам залгасан ажилчид нэлээд бий.  Шинэ хүн, шинэ багтай эвсэн ажиллах чадваргүй, зөвхөн өөрийнхөө хүмүүсээр л хүрээллээ тэлсэн, эсвэл бусдад боломж олгодоггүй, өөрөө л ажиллаж байдаг АХМАДУУДААСАА ТӨР САЛАХ ЦАГ нэгэнт болсон.

Хүний амьдралд үхэх төрөх ээлжилдэг шиг ажиллах хугацаа нь ч бас дуусдаг байвал зүгээр. Саяхан ХХЕГ-ын дарга буурал генерал Монгол төрийн тангаргат албаа бусаддаа ёслол төгөлдөр хүлээлгэн өгөөд, иргэд олон нийтийн хүндлэл гавьяаныхаа амралтад суусан нь үлгэр жишээ болов.

Гэтэл насаараа төрд шургалж, үр хүүхдээ ч улстөр лүү чихэж, татвар төлөгчдийн мөнгөөр бүхнээ бэлдүүлдэг олон хүн төрд өнөөг хүртэл ажилласаар байна. Тухайлбал, ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин, БНХАУ-д суугаа Элчин сайд Н.Энхболд, Усны газрын дарга З.Батбаяр, СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран, ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл, ЗГХЭГ-ын рефрент Буяндэлгэр, “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон нарыг онцлож болохоор. Тэд Монгол төрд залуу нас, мэдлэг боловсрол, эрч хүч бүх зүйлээ дайчлан хангалттай удаан ажилласан. Харин сүүлийн жилүүдэд бол МӨНГӨӨ АРВИДУУЛАХ гэж, хамаатныхаа хүмүүсийг төрд шургуулж, БУСДЫН БОЛОМЖИЙГ ХААХ гээд сууж байгаа нь лавтай.

Монгол улсын Засгийн газар Төрийн бүтээмжийн сэргэлт хийхээ мэдэгдсэн. Энэ хүрээнд “ТАВАН Ш” ажиллагааг явуулж буй. Тэрний нэг нь “ШҮҮР” ажиллагаа юм. Төрийн албан дахь хууль бус томилгоо, ашиг хонжоо хайсан томилгоог ил болгож, давхардсан албыг арилгаж цомхон, чадварлаг албыг бий болгох явдал.

Дээрх нэр дурдсан эрхмүүд бол ШҮҮР ажиллагаанд өртөж, ШҮҮРДҮҮЛЭХ ёстой эрхмүүд.

Өнөөдөр Монгол төрийн 4271 төрийн байгууллагад 228.820 төрийн албан хаагч ажиллаж байна. Эдгээр төрийн албан хаагчийн 1.7 хувь нь улс төрийн, 10 хувь нь төрийн захиргааны, 20 хувь нь төрийн тусгайгийн, үлдсэн 68 хувь нь төрийн үйлчилгээний албан хаагч байна. Төрийн албан хаагчийн тоо нь Монгол Улсын нийт хүн амын 6.67 хувь, нийт ажиллах хүчний 18.2 хувийг эзэлж байна. Төрийн албан хаагчийн 67.7 хувь буюу 144183 нь эмэгтэй, 36.3 хувь буюу 82313 нь эрэгтэй байна. Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний өөрчлөлтийг албан тушаалын ангиллаар авч үзвэл, төрийн улс төрийн албан тушаалын албан хаагч 3.6 хувиар, төрийн тусгай албан тушаалын албан хаагч 1.0 хувиар, төрийн үйлчилгээний албан тушаалын албан хаагч 0.7 хувиар тус тус өссөн байна.

Монгол Улсын Засгийн газраас жилээс жилд нэмэгдэж байгаа төрийн албан хаагчдын тоог 30 хувь цөөлөх бодлого баримтлаж байгаа билээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.201.222)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.