
Улсын Их Хурлын Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.05.07/ хамтарсан хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хамтарсан хуралдааныг Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн даргалав. Хуулийн төслийн эцсийн хувилбартай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Энэ талаарх Байнгын хороодын санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Мөн Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэнгийн гаргасан хууль хэрэгжүүлэхтэй холбогдуулан боловсруулан тогтоолын төсөл батлуулах санал дэмжигдсэн. Иймд энэ асуудлыг ирэх долоо хоногт Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хэлэлцэхээр болов






Холбоотой мэдээ
-
1 цаг 14 мин
-
23 цаг 23 мин
-
Өчигдөр 13 цаг 12 мин
-
Өчигдөр 09 цаг 43 мин
-
Уржигдар 20 цаг 19 мин
-
Уржигдар 18 цаг 42 мин
-
Уржигдар 16 цаг 52 мин
-
Уржигдар 20 цаг 19 мин
-
Уржигдар 18 цаг 42 мин
-
Уржигдар 16 цаг 44 мин
-
Уржигдар 16 цаг 52 мин
-
Өчигдөр 13 цаг 12 мин
-
Уржигдар 15 цаг 08 мин
-
Өчигдөр 09 цаг 43 мин