
Монгол Улс 2023 онд Үндсэн хуульдаа чухал өөрчлөлт оруулж, Улсын Их Хурлын гишүүдийн тоог өмнөх 76-аас 126 болгон нэмэгдүүлж, сонгуулийн холимог тогтолцоотой болсон. Тухайн үедээ уг өөрчлөлт нь ардчилсан тогтолцоог бэхжүүлэх, сонгогчдын төлөөллийг илүү бодитоор хангах зорилготой гэж тайлбарлаж байв. Хуралдаа суудаггүй, картаа шургуулаад гарч оддог, хүний өмнөөс санал өгдөг гээд олон шүүмжлэл дагуулдаг гишүүд маань санал өгөх ирц, бүртгүүлэхдээ хуруугаа уншуулж, тоогоо олон болгоод ч дээрдсэн зүйлгүй шахуу эл хуль танхимд хуралдаж буй дүр зураг харагдах болсон. Хаврын чуулган өнгөрсөн 3 дугаар сарын 17-нд нээж, 13 хан удаа хуралдахад 126 гишүүнээс маань 10 хүрэхгүй хувь буюу дөнгөж 10 гишүүн л нэг ч удаа хоцроогүй, таслаагүй, элдэв шалтаг тоочиж чөлөө аваагүй байна. Тэднийг дурьдвал:
Тойргоос сонгогдсон:
Баруун бүс
1. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан - МАН
2. О.Амгаланбаатар - АН
Зүүн бүс
1. Ц.Идэрбат - МАН
2. У.Отгонбаяр - МАН
Төвийн бүс
1. Ж.Батжаргал - МАН
2. С.Эрдэнэболд - АН
Жагсаалтаар сонгогдсон:
1. А.Ариунзаяа - МАН
2. С.Замира - ИЗНН
3. С.Зулпхар - МАН
4. Б.Уянга - МАН
Улс орны ирээдүй, ард түмний амьдрал ахуй, хууль эрх зүйн орчин, эдийн засгийн чухал асуудлуудыг хэлэлцдэг Төрийн дээд байгууллага болох УИХ-ын гишүүд маань сонгуулийн 14 хоногт гүйдэг шигээ ажлаа хийх цаг нь болоогүй юу?






-
3 цаг 53 мин
-
Өчигдөр 18 цаг 22 мин
-
Өчигдөр 18 цаг 02 мин
-
Уржигдар 18 цаг 42 мин
-
Уржигдар 20 цаг 19 мин
-
Өчигдөр 17 цаг 49 мин
-
Өчигдөр 18 цаг 22 мин
-
Уржигдар 16 цаг 44 мин
-
Уржигдар 16 цаг 52 мин
-
Өчигдөр 13 цаг 12 мин
-
Өчигдөр 17 цаг 48 мин
-
Уржигдар 15 цаг 08 мин
-
Өчигдөр 09 цаг 43 мин