
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Эрүүл Монгол хүн" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангах, албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор зохион байгуулсан салбарын “Ажилтан, алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх 2025 оны нэгдсэн сургалт” амжилттай болж өндөрлөлөө.
Тус сургалтын хүрээнд зохион байгуулагдсан спортын 4 төрөлт тэмцээн ийнхүү шилдгүүдээ шалгарууллаа.Үүнд:
Эмэгтэй волейболын төрөлд:
Хууль зүй, дотоод хэргийн яам
Дотоод хэргийн их сургууль
Улсын бүртгэлийн ерөнхий газар
Эрэгтэй волейболын төрөлд:
Дотоод хэргийн их сургууль
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
Дотоодын цэргийн штаб
Эмэгтэй сагсан бөмбөгийн төрөлд:
Дотоод хэргийн их сургууль
Цагдаагийн ерөнхий газар
Хил хамгаалах ерөнхий газар
Эрэгтэй сагсан бөмбөгийн төрөлд:
Цагдаагийн ерөнхий газар
Дотоод хэргийн их сургууль
Хил хамгаалах ерөнхий газар
Волейболын тэмцээний эмэгтэй шилдэг тоглогчоор Улсын бүртгэлийн ерөнхий газрын бичиг хэргийн эрхлэгч М.Оюундэлгэр шалгарсан бол эрэгтэй шилдэг тоглогчоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Цэргийн зохион байгуулалтын хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Э.Хосбаяр нар шалгарлаа.
Сагсан бөмбөгийн тэмцээний эмэгтэй шилдэг тоглогчоор Цагдаагийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн, хошууч М.Мөнхжин шалгарсан бол эрэгтэй шилдэг тоглогчоор Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын мэргэн буудагч, цагдаагийн ахмад Г.Ганбат нар шалгарлаа.
Шатрын төрөлд:
Шүүх шинжилгээний ерөнхий газар
Хууль зүй, дотоод хэргийн яам
Дотоод хэргийн их сургууль
Эмэгтэй ширээний теннисийн төрөлд:
Дотоод хэргийн их сургуулийн Хилийн албаны сургуулийн лаборант, ахлах ахлагч Д.Отгонцэцэг
Шүүх шинжилгээний ерөнхий газрын архивын мэргэжилтэн, ахмад Ж.Туяацэцэг
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан М.Ганди
Эрэгтэй ширээний теннисийн төрөлд:
Хил хамгаалах ерөнхий газрын Эрүүл мэндийн албаны мэргэжилтэн, ахмад С.Батболд
Шүүх шинжилгээний ерөнхий газрын лабораторийн эрхлэгч, ахмад Б.Давааням
Хууль зүй, дотоод хэргийн яамны ахлах мэргэжилтэн У.Дэлгэрхишиг
Багийн нийлбэр дүнгээр:
Нэгдүгээр байртДотоод хэргийн их сургууль;
Хоёрдугаар байрт Хил хамгаалах ерөнхий газар;
Гуравдугаар байртШүүх шинжилгээний ерөнхий газрын баг тамирчид тус тус шалгарлаа.
Шагналыг Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Болормаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, доктор, хурандаа А.Намсаманд, Дэд дарга, Улсын ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, доктор, дэд профессор, хурандаа Б.Нямгомбо болон бусад харьяа агентлаг, байгууллагын удирдлагууд гардууллаа.
Уламжлал ёсоор зохион байгуулагддаг энэхүү арга хэмжээг ирэх жил Шүүх шинжилгээний газар зохион байгуулах тул шилжин явах цомыг гардуулан өглөө.
Шалгарсан нийт баг тамирчдадаа баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.






Холбоотой мэдээ
-
6 цаг 42 мин
-
2025-05-08