
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны А/208 дугаар тушаалаар “Зөрчлийн бүртгэл, мэдээллийн сан”-г ашиглах болсонтой холбогдуулан Улсын Ерөнхий прокурорын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран “Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан”-г улс орон даяар нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангах зорилгоор 2025 оны 05 дугаарын сарын 09-ний өдөр албан хаагчдыг дадлагажуулах, мэдээллийн нэгдсэн санд ажиллах чадварыг дээшлүүлэх зорилгоор сургалт зохион байгууллаа.
Тус сургалтад БОУАӨЯ-ны Салбарын хяналтын газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 41 зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд хамрагдлаа.
Сургалтаар системийн хэрэглээний мэдлэг олгохоос гадна зөрчлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд тулгарч буй бодит асуудлуудыг хэлэлцэн, харилцан туршлага солилцох боломжийг бүрдүүлж байгаад оршино.
Нэгдсэн системийг хэрэгжүүлснээр эрх бүхий албан тушаалтнууд прокурорын байгууллагад биечлэн ирэлгүйгээр зөрчлийн хэрэг, гомдлын дугаарыг системээс шууд авах, шийдвэрээ цахимаар бүртгэх боломж бүрдэж, ажлын ачаалал буурах, төрийн үйлчилгээ илүү шуурхай, үр дүнтэй болох юм.
Мөн системийг банк, төлбөрийн үйлчилгээ болон бусад цахим платформуудтай уялдуулснаар хууль тогтоомжийн хэрэгжилт илүү бодитой хангагдаж, үйлчилгээ ил тод, хүртээмжтэй болох нөхцөл бүрдэх юм.






Холбоотой мэдээ
-
6 цаг 53 мин
-
2025-05-08