Хөл бөмбөгийн холбоонд "Ханбогд кашимер" ХХК 200 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэн ХАМТРАН АЖИЛЛАНА
З.Батхуяг
Үйл явдал
/
3 цаг 28 мин

Монголын хөлбөмбөгийн холбоотой Монголын Үндэсний үйлдвэрлэгч “Ханбогд кашимер” ХХК хамтран ажиллахаар болж санамж бичигт гарын үсэг зурлаа. “Ханбогд кашимер” ХХК нь олон улсын шигшээ багуудын лого бүхий ноолууран ороолт болон бусад бүтээгдэхүүнээр дэмжлэг үзүүлэн 200 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазарт илэрхийллээ. “Ханбогд кашимер” ХХК-ийн зүгээс Монгол Улсын хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхэд Үндэсний үйлдвэрлэгчийн хувьд тууштай хамтран ажиллах болохоо уулзалтын үеэр илэрхийлсэн байна. “Ханбогд Кашимер” компани нь 1998 онд байгуулагдсанаас хойш самнасан ноолуурыг экспортлох чиглэлээр монголдоо тэргүүлэгчдийн нэг болсон бөгөөд сүүлийн жилүүдэд Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаль орчинд ээлтэй бизнесийн загварыг бий болгох чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй үндэсний үйлдвэрлэгч компани юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.241.228)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.