Л.ОЮУН-ЭРДЭНЭ: 18 жил үргэлжилсэн ХЭЛЭЛЦЭЭРТ цэг тавьж, ХӨГЖЛИЙН ТҮҮХИЙГ хамтдаа бүтээж чадлаа
З.Батхуяг
Нийтлэл
/
4 цаг 43 мин

Олон жил гацсан "төмөр зам"-ын хил холболтын нээлт болж, Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын төлөөлөгчид оролцлоо. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  үг хэллээ.

Засгийн тэргүүн нээлтийн үгэндээ "Энэхүү түүхэн мөчийн гэрч болж, хоёр улсын хилийн заагт хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид төлөөлөгчид, хөрөнгө оруулагчдад, инженер техникийн ажилтнууд та бүхэндээ нарлаг өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр Монгол Улс БНХАУ-ын хооронд 1955 оны хэлбэрээр байгуулсан Замын-Үүд-Эрээний төмөр замаас хойш хийж буй хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын албан ёсны ажил 70 жилийн дараа эхэлж байна. Энэ бол түүхэн өдөр юм. Та бүхэндээ талархал илэрхийлье. Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2025 оны хоёрдугаар сарын 14-нд байгуулж байсан. Тэрнээс хойш гурван сарын хугацаанд хурдтай хөгжлийн төлөө зориг гарган мэргэжлийн өндөр түвшинд шуурхай ажилласан хоёр улсын засгийн газрын байгууллагууд, төрийн албан хаагч, аж ахуйн нэгжүүд тэр дундаа "Эрдэнэс Монгол" болон "Эрдэнэс Тавантолгой", "Чайна энержи" группийн хамт олон, ажлын хэсгийн сайд нар, мэргэжлийн эрдэмтэн судлаачдад  талархал илэрхийлж, баяр хүргэе. Монгол Улсын хамтарсан Засгийн газраас 14 мега төслийг зарласан. Том төслийг хөдөлгөнө том эрх ашгийг хөндөнө гэсэн үг. Том сорилтуудтай нүүр тулж, даван гарна. Тийм учраас 18 жилийн хугацаанд үргэлжилсэн энэ хэлэлцээр цэг тавьж, түүхийг бүтээж чадлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.44.134)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.