
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь 1-р зэрэглэлийн, 1520 мм өргөн цариг, 1435 мм нарийн царигийн хос замтай, гол замын урт 19,5 км, 8-31 метр өндөр дан болон хос замтай гүүрэн байгууламжтай, өргөн царигаар жилд 30 сая.тонн, нарийн царигаар жилд 10 сая.тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байх бөгөөд төслийн нийт төсөвт өртөг 902 тэрбум төгрөг. УИХ-ын 2023 оны 68 дугаар тогтоолоор санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцан гүйцэтгэнэ.
Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам нь Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээ, тээвэр логистикийн чадавх, эдийн засгийн өсөлтөд томоохон түлхэц болно. Энэхүү бүтээн байгуулалт эхэлснээр Засгийн газар хоорондын хэлэлцээрээр тохирсон Монгол, Хятадын хилийн боомтууд болох Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтууд төмөр замаар холбогдох нөхцөл бүрдэж байна.
Үр дүнд нь нүүрсний экспортын хэмжээ 83 сая тонн байгаагаас 165 сая тоннд хүрэх, жилийн экспортын орлого 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэх, Монгол Улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 10,000 ам.долларт хүрэхэд чухал хувь нэмэр оруулах юм






Холбоотой мэдээ
-
2 цаг 45 мин
-
Өчигдөр 13 цаг 07 мин
-
Өчигдөр 13 цаг 05 мин
-
Өчигдөр 13 цаг 05 мин
-
Өчигдөр 11 цаг 51 мин
-
Уржигдар 19 цаг 36 мин
-
Уржигдар 19 цаг 31 мин
-
Уржигдар 18 цаг 47 мин
-
Уржигдар 17 цаг 33 мин
-
Уржигдар 12 цаг 29 мин
-
Уржигдар 12 цаг 25 мин
-
2025-05-08
-
Уржигдар 12 цаг 06 мин
-
Уржигдар 12 цаг 25 мин