Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтад урьж байна
З.Батхуяг
Үйл явдал
/
3 цаг 22 мин

Нийслэлийн орон сууцны корпораци ХК-иас гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтад урьж байна.

Тодруулбал, хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам, хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журмыг тус тус үндэслэн уг сонгон шалгаруулалтыг явуулна.

Төслийн байршил: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Яармаг орчмын “ГХДТ-2020-01” багцын “Б” хэсэгчилсэн, нийт 46.1 га талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлнэ. Эхний ээлжид дээрх байршлын 24.77 га талбайд орон сууцны барилгын төсөл хэрэгжүүлэгчээр оролцох санал гаргагчдын материалыг төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах, үнэлэх баримт бичигт заасны дагуу хүлээн авна.

Төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй этгээд нь шалгаруулалтад оролцож, урилгад заагдсан сонгон шалгаруулалтын баримт бичгийг авах хүсэлтээ бичгээр ирүүлэх ба эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр 300,000 төгрөгийн төлбөрийн баримтын эх хувийг хавсаргасан байна.

  • Төлбөрийн данс: Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн Төрийн банкны MN820034 999901851169 тоот дансанд компанийн нэр, төслийн баримт бичгийн нэр дансыг тодорхой бичнэ
  • Хаяг: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Энх тайваны өргөн чөлөө, Мөнх тауэрын 12 давхарт
  • Утас: 99904333
  • Веб сайт: www.nosk.ub.gov.mn

НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ ХК

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.176.160)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.