
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт БОУАӨЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Д.Батцогт, Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга Ч.Хандсүрэн болон хуулийн ажлын хэсгийн гишүүд болон төрийн байгууллагын төлөөлөл, жуулчны бааз, байршуулах үйлчилгээний байгууллагууд оролцсон юм. Төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хуулийн шинэчилсэн найруулгыг олон талын оролцоонд үндэслэн боловсронгуй болгоход анхаарлаа хандуулан олон удаагийн хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулж байна.
Үндэсний төв номын санд зохион байгуулагдсан тус хэлэлцүүлгийн үеэр жуулчны бааз, байршуулах үйлчилгээний байгууллагуудын нөхцөл байдлын суурь судалгаа, цэвэрлэх байгууламжийн төслүүдийн танилцуулгыг хийж, ногоон зээлийн талаар мэдээлэл хүргэлээ.






Холбоотой мэдээ
-
6 цаг 43 мин
-
7 цаг 53 мин
-
10 цаг 51 мин
-
Уржигдар 18 цаг 50 мин
-
Уржигдар 18 цаг 47 мин
-
Уржигдар 18 цаг 45 мин
-
Уржигдар 13 цаг 07 мин
-
Уржигдар 13 цаг 05 мин
-
Уржигдар 13 цаг 05 мин
-
Уржигдар 13 цаг 01 мин
-
Уржигдар 11 цаг 51 мин
-
2025-05-08