
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсантай холбогдуулан Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч нарт энэхүү хуулийн төслийг танилцуулах, хэлэлцүүлэх зорилгоор зохион байгуулж буй үндэсний чуулга уулзалт өнөөдөр боллоо.
Уулзалтаар тус яамны Хууль зүйн бодлогын газрын Хувийн эрх зүйн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О. Оюунзул, мөн хэлтсийн шинжээч Л. Пүрэвсүрэн нар хувийн эрх зүйн чиглэлд хэрэгжүүлж буй бодлого, боловсруулж буй бусад хуулийн төслийн талаар танилцуулж, хэлэлцүүллээ.
Мөн Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын үндэсний зөвлөх, хуульч, судлаач Г. Цагаанбаяр Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар танилцуулав.
Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Арилжааны эвлэрүүлэн зуучлалыг бэхжүүлэх нь” (2023-2025) төслийн хүрээнд дээрх хуулийн төслийг боловсруулаад буй юм.
Тус чуулга уулзалтад 40 гаруй эвлэрүүлэн зуучлагч оролцож үзэл бодлоо илэрхийлэн, санал солилцов.






Холбоотой мэдээ
-
6 цаг 44 мин
-
6 цаг 59 мин
-
8 цаг 34 мин
-
8 цаг 41 мин
-
17 цаг 43 мин
-
Уржигдар 16 цаг 13 мин
-
Уржигдар 17 цаг 36 мин