
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тогтолцоонд хийж буй шинэтгэлийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулан олон нийтээс санал авч буй “Иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийн тухай” болон дагалдах бусад хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.
Хэлэлцүүлгээр Иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон дагалдах хуулийн төслүүдийн танилцуулгыг тус яамны Хууль зүйн бодлогын газрын Хувийн эрх зүйн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Оюунзул, Иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийг боловсруулахад “Монгол Улсад арилжааны шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг бэхжүүлэх нь” төслөөс үзүүлж буй дэмжлэг, зөвлөмжийн талаар Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төслийн хуулийн зөвлөх З.Шагдарсүрэн нар мэдээлэл хүргэж, танилцууллаа.
Хуулийн төслүүдийг боловсруулахад Европын холбооны “Ковид-19-ийн дараах хямралд тэсвэртэй Жижиг дунд үйлдвэрийг Монголд бий болгох нь” хөтөлбөрийн хүрээнд санхүүжүүлж буй Европын сэргээн босголт, хөгжлийн банкны “Монгол Улсад арилжааны шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг бэхжүүлэх нь” техникийн хамтын ажиллагааны төсөл хамтран ажиллаж байгаа юм.
Тус хэлэлцүүлэгт Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын Бизнесийн ёс зүй, комплайнсын хүрээлэнгийн захирал Х.Оюунцэцэг, Монголын Олон Улсын Арбитрын дарга С. Энхцэцэг ХЗДХЯ, ШШГЕГ, АмЧам, Монголын Бизнесийн Зөвлөл, Монголын банкны холбоо, МББСБХ, Монголын даатгалын холбоо болон бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд, бизнесийн холбоодын нийт 60 гаруй төлөөлөл оролцож, саналаа солилцов.






Холбоотой мэдээ
-
5 цаг 47 мин
-
6 цаг 2 мин
-
7 цаг 37 мин
-
7 цаг 45 мин
-
16 цаг 46 мин
-
Уржигдар 16 цаг 13 мин
-
Уржигдар 17 цаг 36 мин