
Энэ сарын 16-18-ны өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайд “Илүү их уншья” уриатай “Номын баяр”-ыг 37 дахь удаагаа Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах гэж байна
Баярын үеэр номын үзэсгэлэн, монголын болон дэлхийн шилдэг ном, бүтээлийн худалдаа, шинэ номын нээлт, зохиолч-уншигчдын уулзалт, дотоод, гадаадын хэвлэлийн газруудын болон номын маркетинг-борлуулалтын уулзалт, “Байгаль экологийн 50 ном”-ын танилцуулга, хүүхдэд зориулсан номын хөтөлбөр зэрэг үйл ажиллагаа болно.
Дэлхий нийтэд, тэр дундаа манай улсад сөргөөр нөлөөлж байгаа уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгаль орчны доройтлын улмаас устах аюулд орсон амьтдын нэг нь Алтайн өвөр говьд амьдардаг мазаалай баавгай юм. 50 гаруйхан тоо толгой үлдээд байгаа мазаалайг хамгаалах, өсгөн үржүүлэх ажлыг эрчимжүүлэх, олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор энэ удаагийн баярт Ерөнхийлөгчийн Тамгын газар “Үндэсний бахархалт амьтан мазаалай” сэдвээр оролцоно.






Холбоотой мэдээ
-
7 цаг 15 мин
-
7 цаг 30 мин
-
9 цаг 5 мин
-
9 цаг 12 мин
-
18 цаг 13 мин
-
Уржигдар 16 цаг 13 мин
-
Уржигдар 17 цаг 36 мин