Монголчууд дийлэнх нь Ерөнхийлөгч асан Х.БАТТУЛГЫГ л оросын тагнуул, Путины заавраар хөдөлдөг хэмээн шүүмжилж үзэн ядаад, “амьдаар нь шатаах” холгүй байдагсан. Гэтэл хууль тогтоох дээд байгууллага нь жинхэнээсээ ОРОСЫН ЗААВРААР ажиллаж хойд хөршөөс ТОГ, БЕНЗИНЭЭ ГУЙЛГАЧИЛДАГ шиг ТАЛХАА ч бас гуйдаг байх эцсийн шийдвэрийг гаргачихав. Эндээс харвал ганц Женко ч биш УИХ-ын 126 гишүүний дийлэнх нь АХДАА ХАЙРТАЙ гээд кнопоо дарчихлаа.
Нөгөө тусгаар улсын бодлого, бие даасан хараат байдал, үндэсний аюулгүй байдал, юун хүнсний хувьсгал... юун эрүүл монгол хүн... Сахил хүртээд шал дордов гэгчээр 76- малаас 126 болж үржээд ч тусыг эс олов. Одоо яая гэхэв энэ бол иргэдийн өөрсдийнх нь сонголт. Мал тэжээвэл ам тослоно, хүн тэжээвэл толгой цусдана гэдэг л боллоо. Зөв шударга хүү гэж хөөрцөглөж байгаад УИХ-ын гишүүнээр сонгочихсон чинь эргүүлээд муухай муриуллаа. Жүдогоор бол ёстой далаараа цэвэр тавиуллаа. Тэднийг сонгох гэж бөөн юм болно. Дараа нь гишүүн болгоно. Тэгээд цалинжуулж тэжээнэ. Хариу нь энэ.
Бид ГУРИЛАА, ТАЛХАА ОРОС АХ НАРААСАА авахаар болчихлоо. Бид Оросуудад өрөө төлчихсөн мөртлөө дахиад л ДЭЭРЭЛХҮҮЛЭХ БОЛЛОО. Цахилгаан, шатахуунаараа хараат байсан бол одоо идэх хоолоороо хараат болчихлоо. Удахгүй хэлэх үг, харах нүдээ ч бас ОРОСУУДАД бэлэг болгоод өгөх нь. Ингэж байхаар ер нь өмнөх шигээ НЭГ МУЖ нь болчихвол яасан юм бэ...
УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцсэн “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай” хуулийн төсөлд гишүүдийн олонхи дэмжээгүй санал өгсөн тул тус хуулийн төсөл хууль санаачлагчид буцаалаа. Ингэснээр Монгол улс ИМПОРТЫН ГУРИЛ буюу орос гурил хэрэглэсээр байх болов. Үүний үр дүнд дотоодын тариалан эрхлэгчид элгээрээ хэвтэж, эх орныхоо хөрсөнд улаанбуудай тариалж чадахгүй гэсэн үг. Чуулганаар хэлэлцүүлсэн “Гурилын импортын татварыг сэргээх” тухай хууль нь стратегийн бүтээгдэхүүн, үндэсний үйлдвэрлэл гэх халхавчийн доор цөөн хэдэн монополийн эрх ашигт үйлчилж, нийт ард иргэдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх үндэслэл агуулга байсан учир УИХ-ын гишүүдийн олонхи дор бүрнээ дүгнэлтээ хийж дэмжээгүй юм.
Харин үүнд салбарын сайд нь “"Газар тариалангийн үйлдвэрлэлд хараар бичигдэх хуулийг дөнгөж сая баталлаа. Монголд улаан буудайн үйлдвэрлэл явуулах шаардлагагүй гэж үзлээ. Энэ нь манай улсын үндэсний эрх ашиг, аюулгүй байдалд ноцтой, харш шийдвэр мөн. УИХ-ын дарга энэ шийдвэрийг гаргах ажлыг зохион байгуулсанд туйлын сэтгэл хангалуун бус байна. Хаврын тариалалт ид явж байна. Гэтэл Монголд улаанбуудай тариалахгүй, гурил үйлдвэрлэхгүй, импортоор хангана гэв. Өнгөрсөн парламентын баталсан хуулийн уршгаар тариалалт эрс буурсан. Олон сая ам.доллараар бид гаднаас бэлэн гурил, малын тэжээл авсан. Үүнийг засъя гэсэн ч УИХ дэмжсэнгүй. УИХ Монгол Улсын үндэсний эрх ашгаас урвалаа. Яг ийм шийдвэрийг 1990-ээд оны дундуур гаргаж байв. Үүний уршгаар аар тариалангийн салбар уналтад орж, бүх талбай атаршсан, зэрлэгт баригдсан. Бүх сангийн аж ахуй тарсан. Мэргэжлийн ажиллах хүчин хот бараадаж, өөр салбарт ажилласан. Иймд 2003 онд Санжийн С.Баярын Засгийн газар Атрын 3-р аяныг эхлүүлсэн. Урт хугацаанд маш их хөрөнгө зарцуулсныг утгагүй болгов” хэмээн мэдэгдлээ.
Асуудлыг эргэн санавал... Одоогийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа өөрөө оройлон оролцож ““Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулийг батлуулж байв. Гол шалтгаан нь Засгийн газраас жил бүр шаардлагатай импортын гурилын хэмжээг тогтооно. Ингэснээр гадаадаас хямд, чанартай гурил орж ирнэ. -Газар тариалангийн салбарыг бүрэн хамгаалалтад авч, зах зээлийн зарчмаар үнэ тогтооно. -Жил бүр 100 мянган тонн улаан буудайг стратегийн нөөцөд авах, улаан буудайг биржээр худалдаалах боломжтой болно. -Ингэснээр газар тариалангийн салбар бизнес зарчмаар хөгжих боломж нь бүрдэнэ” хэмээн






Холбоотой мэдээ
-
10 цаг 37 мин
-
Уржигдар 19 цаг 47 мин
-
Уржигдар 19 цаг 41 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 19 цаг 37 мин
-
Уржигдар 19 цаг 36 мин
-
Уржигдар 19 цаг 32 мин
-
2025-05-14
-
10 цаг 37 мин