
Тайландын хаант улсад суугаа Монгол Улсын Элчин сайд А.Төмөрийн гэргий Л.Орхон Бангкокийн Хлонг Тоэй дүүрэгт тавдугаар сарын 9-ний үүрээр 17 давхар барилгаас дөрвөн давхрын террас руу унасан харамсалтай хэрэг гарсан.
Орон нутгийн цагдаа нар тухайн өдрийн 01:09 цагийн үед дуудлага хүлээн авсан байдаг. Самитивеж эмнэлгийн яаралтай тусламжийн багийнхан хэргийн газарт яаралтай очиж, 41 настай эмэгтэйг аврахаар хичээсэн ч хэтэрхий оройтож, эмэгтэй харамсалтайгаар амиа алдсаныг "Thai news", "Bangkok post" цахим хуудаснууд мэдээлсэн юм. Одоогоор тус хэргийг хуулийн байгууллагаас шалгаж байгаа.
ГХЯ-наас өгсөн мэдээллээр Тайландын хаант улсад суугаа Монгол Улсын Элчин сайдаар А.Төмөрийг 2020 онд томилж, 2024 онд түүний бүрэн эрхийн хугацааг нь дахин нэг жилээр сунгажээ. Үүний дагуу энэ жил түүний бүрэн эрхийн хугацаа дуусах юм. Харин түүнд хариуцлага тооцох, эргүүлэн татах асуудлыг талийгаач эхнэрийнх нь шүүх шинжилгээний дүгнэлт албан ёсоор гарсны дараа хэлэлцэх аж.






-
9 цаг 22 мин
-
Уржигдар 15 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 37 мин
-
Уржигдар 15 цаг 34 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 13 цаг 10 мин
-
Уржигдар 13 цаг 06 мин
-
Уржигдар 13 цаг 00 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
2025-05-14
-
Уржигдар 13 цаг 00 мин
-
Уржигдар 13 цаг 10 мин
-
Уржигдар 12 цаг 57 мин