
Өнгөрөгч амралтын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга өөрийн нэр дээрх УИХ-ын гишүүний албан бланк дээр "Төгрөг нуурын орд"-той холбоотйо албан ёсны хариуг "МОНГОЛ ЯВНА" холбоонд гаргаж өгсөн билээ. Тэрбээр хариу тайлбартаа "Би болон надтай холбоотой, хамаарал бүхий хүмүүс тӨГРӨГ НУУРЫНХ ОРД"-той холбоотой лиценз авсан байвал 100% төрд эргүүлж өгнө хэмээсэн байв.
Харин маргалдагч тал болох ЗГХЭГ-ын дарга Н.УЧРАЛЫН бүрдүүлсэн нотлох баримтыг үндэслэн Авлигатай тэмцэх газраас Төгрөг нуурын ордтой холбоотой хэргийг шалгахаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэх мэдээллийг өглөө. Өнгөрсөн дөрөвдүгээр сард /2025.04.24/ гурван байгууллагаас бүрдсэн ажлын хэсгээс мэдээлэл хийхдээ "2025 оны дөрөвдүгээр сарын 11-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас гэмт хэргийн талаарх мэдээллийг ирүүлсэн. Уг мэдээллийг Авилгатай тэмцэх газар болон Улсын Ерөнхий прокурорт ирүүлсэн учир 2025 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр хэрэг бүртгэл нээсэн. Уг тогтоолын дагуу хүлээн авч хянаад "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан байж болзошгүй", "Үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй" гэх асуудлаар хэрэг бүртгэл нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэсэн юм.






-
9 цаг 47 мин
-
Уржигдар 15 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 37 мин
-
Уржигдар 15 цаг 34 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 13 цаг 10 мин
-
Уржигдар 13 цаг 06 мин
-
Уржигдар 13 цаг 00 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
2025-05-14
-
Уржигдар 13 цаг 00 мин
-
Уржигдар 13 цаг 10 мин
-
Уржигдар 12 цаг 57 мин