
Дүүргийн хэмжээнд газар чөлөөлөлттэй холбоотой төлөвлөгөөт ажил ямар шатанд яваа болон тулгарч байгаа асуудлыг сонсох, нэгдсэн мэдээлэл солилцохоор дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, 1-34 хорооны Засаг дарга нартай өнөөдөр танхимаар болон цахимаар хуралдлаа.
Дүүргийн хэмжээнд 2025 онд:
Нийт 360 ТҮЦ нүүлгэн шилжүүлэхээс өнөөдрийн байдлаар 285 ТҮЦ нүүлгэн шилжүүлж нийтийн эзэмшлийн газар чөлөөлсөн,
Нийт 39 байршилд 626 гарааш буулгахаас өнөөдрийн байдлаар 17 байршилд 327 гарааш буулгаж, нийтийн эзэмшлийн газар чөлөөлсөн,
Нийт 39 байршилд хашаа хайс буулгаж, орц гарц чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 8 байршилд хашаа хайс чөлөөлсөн байна.
Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын гаргасан А/237 тоот захирамж болон дүүргийн холбогдох хэлтсийн хийсэн хяналт шалгалтаар дүүргийн хэмжээнд 135 автомат хаалт буулгах шаардлагатай гэсэн судалгаа гарсан бөгөөд энэ талаарх мэдээллийг дээд шатны байгууллагад хүргүүлээд байна.
Мөн энэ үеэр хороодын Засаг дарга нарт дүүргийн хэмжээнд буулгах боломжтой болон боломжгүй гараашийн шинэчилсэн судалгааг дахин гаргаж, холбогдох хэлтсүүдэд өгөхийг үүрэг болголоо.






-
10 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 37 мин
-
Уржигдар 15 цаг 34 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 13 цаг 10 мин
-
Уржигдар 13 цаг 06 мин
-
Уржигдар 13 цаг 00 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
2025-05-14
-
Уржигдар 13 цаг 00 мин
-
Уржигдар 13 цаг 10 мин
-
Уржигдар 12 цаг 57 мин