II ЭЭЛЖНИЙХЭН ХООЛОНДОО ороход бэлэн...!!
З.Батхуяг
Нийтлэл
/
6 цаг 19 мин

Үйл үйлээ дагадаг, үнээ тугалаа дагуулдаг гэж үгтэй. М.Энхболдыг огцруулахаар ЖАГСАЖ явсан Л.ОЮУН-ЭРДЭНЭ өөрөө өөрийнхөө мэхэнд унахаар болоод байна. Эрх баригч МАН-ын бага хурал, удирдах зөвлөл хуралдана гэдэг бол АСУУДАЛ ДЭЭД ЦЭГТЭЭ ХҮРСЭН байхыг илтгэж байгаа юм.  Алим модноосоо хол унадаггүй гэдэг. Шударга ёсны төлөө тэмцэж шүгэл үлээж байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хэр шударга вэ гэдгийг нийгэм даяараа шалгах шалгалтын материал нь түүний хүү О.Тэмүүлэн сүйт бүсгүй Ө.Өгөөмөр нарын бэлэг байв. Үнэтэй бэлэг, худлаа амлалт хоёрын аль нь вэ гэдгийг ард түмэн одоо шийдэх нь.

Ерөнхий сайдын бэр охины найз залуугаасаа авсан бэлгээ сторидоо оруулсан нь нийгэм даяар шуугиан дэгдээж, үеийнхэнд нь эгдүүцэл төрүүлж “ОГЦРОХ АМАРХАН” жагсаал эхлүүлэхэд хүргэв. Энэ жагсаал, залуучуудын эсэргүүцлийг чимээгүйхэн дэмжиж ХАМТАРСАН ЗАСАГ ОГЦОРЧИХООСОЙ гээд дотроо баясаад, алгаа ташин хор найруулж яваа МАН-ын хорчин гишүүд ч олон бий.

Тэд үндсэндээ дараагийн Засагт багтаж, сайд болох сонирхолдоо дийлдчихсэн байгаа нь илт. Хамгийн тод илэрхийлэл нь Дарханаас сонгогдсон Г.ДАМДИННЯМ, Баянголоос сонгогдсон Х.ГАНХУЯГ, Баянзүрхээс сонгогдсон Э.БАТ-АМГАЛАН, Б.ЭНХБАЯР, Ж.ЧИНБҮРЭН, Сонинохайрханаас сонгогдсон П.САЙНЗОРИГ, Баян-Өлгийн Т.Аубакир, бэртэгчин Б.БАТ-ЭРДЭНЭ нарыг нэрлэж болно.

Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хувь заяаг ГАГЦХҮҮ МАН-ын бага хурлын гишүүдийн гарт үлдлээ. Засгийн газраа ТОГТВОРТОЙ АЖИЛЛУУЛЪЯ гэвэл хамтарсан Засагт сануулга өгөөд, шүд сугалаад, ТОМ ТӨСЛҮҮДЭЭ цааш явуулах хэрэгтэй. Үгүй бол МАН дангаараа Засаг бүрдүүлнэ гэхэд холдоо л 6 сарын настай болно. Сөрөг хүчнийхэн илүү их хүчтэй болчихно. Засгаас оруулж ирсэн төсөл болгон нь батлагдахгүй унана. Үндсэндээ ЗАСАГЛАЛЫН ХЯМРАЛ руу шууд орно.

МАН-ын бүдүүн бүлгийн гишүүд дотор ДАНГААРАА ЗАСГАА ТОВХИНУУЛАХ санаахрал бий. Хэрэв Засаг огцорвол дараагийн шинэ Засагт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад Б.Бат-Эрдэнэ гишүүн дахина. Түүнээс өөр салбарт УХААН НЬ ҮЛ ХҮРНЭ. Попорч, тодорч харагдахад зөөлөн, аятайхан салбар учир яг таарна.

Харин хууль зүй, дотоод хэргийн сайдын албанд НЯМДОРЖ, НЯМБААТАР нарын гуравдугаар дүрийн хувилгаан П.Сайнзориг заларна. Яамны мэргэжилтэн, газар, хэлтсийн дарга, Төрийн нарийн бичгийн дарга хүртэл энэ салбарт ажиллаж байсан учраас тэр.

Эдийн засаг, хөгжлийн яамыг удирдаж, өөртөө ШАДАР САЙДЫН нэр зүүх дурны хонгио бол “ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТОНУУЛЧ” Х.Ганхуяг. Яахав энэ салбарт овоо чаг чаг гээд дуугарчихдаг, наантай цаанатай бодлого ярьдаг учраас тийшээ санаархах нь дамжиггүй.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг Сэлэнгийн тариалангийн талбайд өссөн “КАЗАХ НОЁН” удирдана. Т.Аубакир гишүүнд бол боломжийн шагнал. Салбарт нь ажиллаж, саятан болтлоо хөлжсөн тэрбээр өөд нь татаж мэдэх юм.

Батлан хамгаалах яамыг “ТҮГЖИЛ” Б.Энхбаяр удирдах боломжтой. Аюулгүй байдал, хууль дүрэм ярих, хүнд ял төлөвлөх, улстөрийн зорилгоор шахаанд оруулах арга ухаанд гаргууд тэрбээр ОХУ, БНХАУ, АНУ гэсэн гурван гол хүчнээс энэ салбарын бодлогыг арай дөнгүүр авч явж чадна.

Түгжрэл хариуцсан сайд буюу “20 минут хот” үндэсний хорооны даргаар Баянзүрхийн "СОГТУУ" Б.Энх-Амгалан санаархаж байгаа. Авчиг удирдлаа гэхэд хоншоор нь хоёр хуруу дутаж, зориг нь хүрэхгүй, батлагдсан цөөн хэдэн төгрөгөөр нь ОРОН СУУЦНЫХАА БАРИЛГА РУУ шингээж мэдэх этгээд.

Эрүүл мэндийг яам бол Ж.ЧИНБҮРЭН эмчийн өдрийн бодол, шөнийн зүүд болсон хүсэмжит газар нь. Тэнд очоод өөрийнхөө хүмүүсийг чихэж, халаа сэлгээ, өш хонзонгоо дуусгавар болгож, өөрийн бизнесийн бааз сууриа бататгана.

Дарханы ПОП Г.ДАМДИННЯМД  Боловсролын салбар оногдох магадлалтай. ШУТИС-ийн проктер байсан, БСШУ-ны байнгын хорооны дарга байсан, Л.Энх-Амгалан сайдын үед өөрийн хүнээ энэ салбар луу чихэх гээд амжилт олоогүй зэрэг нь түүнд нөлөөлөх нь гарцаагүй...

Энэ мэтээр ХОЁРДУГААР ЭЭЛЖНИЙХЭН хоолондоо оочерлож байна!!

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл: (3)
Таны IP: (3.133.127.132)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дэма (122.201.31.141) 2025-05-20 22:39:20
Сайд огцорж болохгүй. Экс Энхболд дарга сайдыг уучилаад зоригжуулан ярилцлага өгсөн байна.
(59.153.112.247) 2025-05-20 19:04:25
Б.Энхбаяр, Д.Батлут, Чинбүрэн, Дамдинням нар сайд болоход эргэлзэхгүй, бусад нь дэмий дээ
BAIGAL (66.181.177.211) 2025-05-20 18:48:40
ЯДАЖ ЧИНБҮРЭН ШҮҮ