
Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг түшиглэсэн анхны дагуул хот Хүннү хотод тээвэр логистикийн нэгдсэн төвийг нийт 1019 га талбайд барина. Үүнээс 400 га талбайд тээвэр логистикийн бүсийг байгуулах юм. Уг төлөвлөлтийн хүрээнд ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд өнөөдөр нийслэлд хүнс, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, холбоодын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо. Ийнхүү логистикийн төвийг шинээр байгуулахдаа тэдний саналыг тусгаж, олон улсын стандартад нийцсэн ажил төлөвлөж, гүйцэтгэх юм.
Хүн амын төвлөрөл ихтэй Улаанбаатар хотод жил бүр 184.6 мянган тонн төмс, хүнсний ногооны эрэлт үүсдэг. Гэвч одоогийн хадгалах хүчин чадал нь ердөө 89.1 мянган тонн буюу хэрэгцээний 43 хувийг л хангаж байна. Тиймээс 50 мянган тонн багтаамжтай шинэ агуулах байгуулах хэрэгцээ бодитоор тулгарч байгаа юм. Энэхүү хэрэгцээг хангах үр дүнтэй шийдэл бол Хүннү хотын Логистикийн нэгдсэн төв юм.
Уулзалтын үеэр хүнсний хангамжийн логистикийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллийн зүгээс лаборатори барихаас гадна агуулахын хувьд агаар сэлгэлт болон хөргөлтийн системийг анхнаас нь зөв шийдвэрлэх нь чухал гэдгийг тодотгож байв.
Ташрамд, өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд хувийн терминалтай 10 гаруй, тээвэр, логистикийн үйлчилгээ үзүүлдэг 100 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Гэсэн хэдий ч Улаанбаатар хот тээвэр логистикийн хувьд үр ашиг, бүтээмж багатай хэр нь ажиллагаа ихтэй ажиллаж буй. Тухайлбал, төмөр замын өртөөн дээр ирсэн чингэлгүүдийг гар аргаар ангилан ялгаж, 10 терминал руу цөөн тооны вагоноор түгээдэг. Өөрөөр хэлбэл нэг чингэлэгт ногдох зардал өндөр. Мөн 10 терминал бүрийн тоног төхөөрөмжийг бүрэн хүчин чадлаар ашигладаггүй буюу терминалууд дээр буусан ачааны 40 орчим хувийг эргэж орон нутагт түгээдэг байна. Түүнчлэн логистик компани бүр өөрийн талбайтай болох хүсэлтэй боловч нийслэлд зай талбай байхгүй тул Хүннү хотын тээвэр логистикийн нэгдсэн төв байгуулагдсанаар эдгээр асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой юм.






Холбоотой мэдээ
-
21 цаг 0 мин
-
21 цаг 54 мин
-
Өчигдөр 15 цаг 12 мин
-
Өчигдөр 15 цаг 10 мин
-
Өчигдөр 15 цаг 09 мин
-
Өчигдөр 09 цаг 56 мин
-
Өчигдөр 08 цаг 51 мин
-
Өчигдөр 08 цаг 44 мин
-
Өчигдөр 08 цаг 44 мин
-
Уржигдар 17 цаг 29 мин
-
Уржигдар 15 цаг 47 мин
-
Уржигдар 15 цаг 02 мин
-
Уржигдар 14 цаг 55 мин
-
Уржигдар 14 цаг 49 мин
-
Уржигдар 13 цаг 34 мин
-
21 цаг 0 мин
-
Уржигдар 13 цаг 34 мин
-
2025-05-14
-
Уржигдар 12 цаг 27 мин
-
Уржигдар 14 цаг 49 мин
-
Уржигдар 13 цаг 13 мин
-
Уржигдар 14 цаг 55 мин