
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен ирэх долоо хоногт Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Монгол Улс, Бүгд Найрамдах Австри Улсын хооронд 1963 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд тус улсаас Ерөнхийлөгчийн түвшинд манай улсад анх удаа айлчлах гэж байгаа нь энэ юм.
Монгол Улсаас Ерөнхийлөгч Н.Багабанди 2003 онд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 онд тус тус айлчилж байсан бол Австрийн талаас Гадаад харилцааны сайд Виллибальд Пар 1982 онд, парламентын дарга Хайнц Фишер 2002 онд манай улсад айлчилж байсан юм.
Энэ жил 81 настай Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нь Австрийн Инсбрукийн их сургуульд Эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалж, 1968-1994 онд тус их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтнаас Венийн их сургуулийн Эдийн засгийн тэнхимийн эрхлэгч хүртэл ажиллажээ.
1994 онд улс төрийн карьераа Австри Улсын Үндэсний зөвлөлийн гишүүнээс эхлүүлж, 2017 онд Австри Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.
2004 онд Бүгд Найрамдах Австри Улсад оруулсан гавьяаны төлөөх Алтан одот их хүндэтгэлийн одонг хүртэж байв.
Айлчлалын үеэр тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол-Австрийн Хамтарсан тунхаглалыг байгуулах юм.
Монгол Улс 2003 онд Вена хотод Элчин сайдын яамаа нээсэн бөгөөд манай хоёр улс уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай.






-
8 цаг 11 мин
-
Өчигдөр 09 цаг 40 мин
-
Уржигдар 18 цаг 13 мин
-
Уржигдар 17 цаг 44 мин
-
Уржигдар 17 цаг 24 мин
-
Уржигдар 17 цаг 18 мин
-
Уржигдар 16 цаг 15 мин
-
Уржигдар 16 цаг 14 мин
-
Уржигдар 15 цаг 12 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 09 цаг 56 мин
-
Уржигдар 18 цаг 13 мин
-
Уржигдар 17 цаг 24 мин
-
Уржигдар 08 цаг 44 мин
-
Уржигдар 17 цаг 44 мин