БНСУ-д ажиллаж, амьдардаг МОНГОЛ ЗАЛУУСЫН эхлүүлсэн ХҮЛЭМЖТЭЙ ТАНИЛЦАЖ, эх орондоо нэвтрүүлэхээр тохиролцжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
5 цаг 49 мин

“Бодлогын судалгаа, шинжилгээний төв”-өөс Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Агросити” эдийн засгийн тусгай бүс байгуулах төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буйтай холбогдуулан, 2025 оны 5 дугаар сард Өмнөд Кёнсан мужийн Мирян хотод ажиллаж, ухаалаг хөдөө аж ахуйн фармын үйл ажиллагаатай танилцан, туршлага судлав.

Туршлага судлах ажлын хүрээнд БНСУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж буй ухаалаг хөдөө аж ахуйн загвар фармтай танилцлаа. Энэхүү фарм нь орчин үеийн дэвшилтэт технологи, автоматжуулсан усалгааны систем, нарийн хяналт бүхий температурын тохируулга зэрэг ухаалаг шийдлүүдийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд амжилттай нэвтрүүлж буйгаараа онцлог юм.

Мөн Мирян хотод хүлэмжийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй Монгол иргэдийн төлөөлөх болох Г.Ариунболд, Б.Бат-Очир нартай уулзаж, тэдний ажлын байранд зочлон үйл ажиллагаатай нь танилцлаа.

Хүлэмжийн байгууламж барих, газар тариалангийн чиглэлээр ажиллаж буй Монгол иргэд тухайн бүс нутагт тогтвор суурьшилтай ажиллаж, ур чадвараараа өндрөөр үнэлэгдэж байна. Уулзалтын үеэр эдгээр залуусын хуримтлуулсан туршлага, ур чадвараа эх орондоо хэрэгжүүлэн, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.11)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.