
Монгол Улсын Усны салбарын үндэсний хэлэлцүүлгийн үр дүнгийн танилцуулга, Монгол Улсын усны нөөцийн тогтвортой менежментийг сайжруулах зорилгоор Усны салбарын үндэсний хэлэлцүүлгийн үр дүнг албан ёсоор 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр танилцуулж, хүлээлгэн өглөө.
Энэхүү хэлэлцүүлгийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Азийн усны зөвлөл хамтран зохион байгуулсан бөгөөд тулгамдаж буй асуудлуудад бодлогын зөвлөмжүүдийг тодорхойлсон юм.
1. Усны эрэлт хэрэгцээг оновчтой удирдах, засаглалыг сайжруулах, усны менежментийн зохицуулалтыг тогтвортой болгох
2. Усны дэд бүтцийг шинэчлэх санхүүжилтийн механизм бий болгох
3. Газарзүйн мэдээллийн систем, цаг уурын өгөгдөлд тулгуурласан усны мэдээллийн санг хөгжүүлэх
4. Усны салбарын хүний нөөцийг чадавхжуулах, нэмэгдүүлэх.
Тус арга хэмжээнд М-Си-Эс Кока-Кола ХХК, АПУ ХК, Сүү ХК нь усны менежментийн шилдэг туршлага, цаашдын төлөвлөгөөг танилцуулав.
Цаашид хамтдаа ажиллаж, усны тогтвортой менежментийг бэхжүүлцгээе!






Холбоотой мэдээ
-
16 цаг 43 мин
-
18 цаг 1 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 14 цаг 45 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 40 мин
-
Өчигдөр 12 цаг 15 мин
-
18 цаг 1 мин
-
Уржигдар 17 цаг 46 мин