
Өнөөдөр олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна. Эл өдрийг Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт тэргүүтэй яамны удирдлагууд онгойлон тэмдэглэж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫН ДУРСГАЛЫН ХӨШӨӨНД цэцэг өргөж, албан үүргээ нэр төртэй хааж, Монгол эх орныхоо нэрийг дуурсгаад ирсэн энхийг сахиулагчдад шагнал гардуулаа. Манай улс өнгөрсөн 23 жилийн хугацаанд 16 энхийг сахиулах ажиллагаанд давхардсан тоогоор нийт 23 мянга гаруй энхийг сахиулагчдаа дэлхийн халуун цэгт илгээж, хүн төрөлхтний энхтайван аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж иржээ.
Энэ бүхний үр дүнд манай энхийг сахиулагчдын нэр хүнд, дадлага сургалт, сахилга бат, үүрэг гүйцэтгэх чадавх улам нэмэгдэж, өнөөдөр МОНГОЛ ЦЭРЭГ ДЭЛХИЙН ЦЭРЭГ хэмээх нэр хүндийг алдаршууллаа.
Монголын бахархал, дэлхийн баатрууд үе үеийн энхийг сахиулагчид болон тэдний үйл хэргийг өнөөдөр ч үргэлжлүүлж яваа Эрхэм генерал, офицер, ахлагч, хилийн чанадад энхийг сахиулах үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй нийт цэргийн алба хаагчдадаа Олон Улсын энхийг сахиулагчдын өдрийн баярын мэндийг дэвшүүлж, Та бүгдэд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе хэмээн сайд С.БЯМБАЦОГТ хэлсэн үгэндээ онцоллоо.
Даян дэлхий амгалан байж, Монгол цэргийн, түүний дотор цэнхэр дуулгат энхийг сахиулагчдын маань золбоо хийморь үеийн үед мандан бадрах болтугай.






Холбоотой мэдээ
-
16 цаг 4 мин
-
17 цаг 22 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 14 цаг 45 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 40 мин
-
Өчигдөр 12 цаг 15 мин
-
17 цаг 22 мин
-
Уржигдар 17 цаг 46 мин