
Л.Оюун-Эрдэнийг огцруулах “ОГЦРОХ АМАРХАН” жагсаалын ард өнөөх алдарт ГУРВАН ҮСЭГТЭЙ КОМПАНИЙНХАН байгаа нь илт. Учир нь тэднийхтэй хамтарч ажилладаг, элдэв зүйлс, реклам мэдээллийг нь цацдаг “НООРОГ” гээд сайтын залуус уг жагсаалыг эхлүүлсэн. Түүнчлэн УИХ-ын гишүүн, “MCS”-ийн захирал асан Д.ЭНХТҮВШИН хүртэл гарч ирээд уухайлан дэмжиж байгаагаас харахад л бүх зүйлийн учир тайлагдана.
Ерөнхий сайдад улс орныг удирдах угаас АМАРГҮЙ БАЙСАН. Энэ үгийг тэр бурхны тарни, библийн ишлэл шиг л цээжлэж, тоть шиг давтдагсан... Худлаа үгийг 1000 удаа давтахаар ҮНЭН БОЛДОГ гэж хошигнодог, тэр л боллоо... Ай хөөрхий, улс орны аж амьдрал, улстөрийн нөхцөл байдал, хүн ардын сэтгэл зүй гээд бүх зүйл АМАРГҮЙ БАЙНА..
Амаргүй байгааг АМАРХАН БОЛГОХ гээд зориглосон улстөрч л огцрох бас үнэхээр амаргүй бололтой. М.Энхболд огцрох амархан байсан. Харин одоо манай хэн огцрох л амаргүй байх нь. Асуудал юунд байна вэ гэвэл маш энгийн зүйлд... Ердөө түүний хүүгийн ХАЙРЫН РОМАНСД байлаа. Улсын номер гурав дахь улстөрчийн хүүгийн сүйт бүсгүйдээ өгсөн инж л гай болов. Нисдэг тэргээр зугаалж, 20 саяын цүнх авч өгсөн нь эцэстээ аавынхаа улстөрийн карьерийг шалаар нэг болгоход оршив.
Энэ үх баримтыг цуглуулж, жагсаалыг эртнээс бэлдэж, нууцаар санхүүжүүлсэн гол байгууллага бол өнөөх алдарт “MCS” компани. Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын сул гишүүн, ЗГХЭГ-ын дарга байхаасаа л “ГУРВАН ҮСЭГТЭЙ КОМПАНИ АЯТАЙХАН” байгаарай гэж сануулж, зууж байсан. Ачир дээрээ өөрөө аятайхан байгаарай болчихлоо.
Бэр охины стори хадам аавыгаа ангал руу унах уу гэдэг эгзэгтэй, ээдрээтэй хувь тавилан руу түлхчихлээ. Үүнээс үүдэж ТӨР БУТАРЧ, НАМ ХАГАРАВ. Хамтдаа байхдаа том төслүүдээ хэрэгжүүлнэ гэсэн ХАМТАРСАН ЗАСГААС АН-ыг хөөж гаргаж МАН-ын бага хурлын шийдвэр эцэстээ Ерөнхий сайдын өөрийнх нь толгойг ороов. Түүний эмхлэн байгуулсан Засгийн газрын бүтцэд сонгуулиар 30 саяын хандив авчихсан хэд хэдэн сайд байгаа гэхээр тэр ШУДАРГА ЁСОНД бус харин “MCS”-д л ялагдчихлаа.
Үүнийг батлаж байгаа хамгийн энгийн жишээ бол “УХАА ХУДАГ” төсөл. Баялагийн сангийн хуулиар хувьд шилжсэн “УХАА ХУДАГИЙН ОРД”-ын 50 хүртэлх хувийг төр авна гэж мэдэгдсэний дараа л энэ бүх процесс өрнөлөө.
УИХ-ын дарга асан З.Энхболд Л.Оюун-Эрдэнийн тэмцэл зөв ч, уул уурхайн компаниас санхүүждэг гишүүд түүнийг унагана. Монголын эрх ашиг уу, мөнгөний эрх ашиг уу... гэдгийг бодох ёстой” гэж хэвлэлээр яриад байв.






-
16 цаг 46 мин
-
18 цаг 4 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 14 цаг 45 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 40 мин
-
Өчигдөр 12 цаг 15 мин
-
18 цаг 4 мин
-
Уржигдар 17 цаг 46 мин