ХҮҮХЭД БҮРТ ЗОРИУЛСАН “LITTLE HEROES” FESTIVAL “SKYWING CENTER”-Т БЯЦХАН БААТРУУДАА УРЬЖ БАЙНА
Д.Оюунболд
Үйл явдал
/
Өчигдөр 11 цаг 22 мин

Эх үрсийн баярын өдрийг угтан зайсанд байрлах Skywing Center худалдаа үйлчилгээ хосолсон цогцолбор нь “Little Heroes” нэртэй баярын үйл ажиллагааг 2 өдрийн турш зохион байгуулах гэж байна. Энэхүү үйл ажиллагаа нь олон талаараа онцлог бөгөөд сонирхолтой болно. Тодруулбал Ид шидийн орон төсөлтэй хамтран ид шидийн орны 100-н хүүхдийг хүлээн авч кино үзвэр, хүүхдэд зориулсан жүжиг, дуучдын тоглолт болоод олон арга хэмжээнд хамруулах юм байна.Мөн Total Music “Yamaha” брэндтэй хамтран хүүхдийн хөгжмийн боловсролыг дэмжих зорилгоор “Play Me” хөгжмийн зэмсгүүдийг байршуулж, урлагийн тоглолтуудыг 2 өдрийн туршид зохион байгуулна.Үүнээс гадна Skywing Center Little heroes баярын арга хэмжээнд ирсэн хүүхэд бүр үнэ төлбөргүйгээр хүүхдийн кино үзэх, тоглолт үзэх зэрэг зохион байгуулагдах арга хэмжээнүүдэд бүрэн хамрагдах боломжтой.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.198)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.