ГХУСАЗЗ: ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛҮҮДТЭЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-03-31

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас нийслэл, орон нутгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны бүрэлдэхүүнтэй цахим уулзалт (2025.03.28) хийлээ.

ГХУСАЗЗАА-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах хэлтсийн дарга Б.Одмандах тус зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцууллаа. Түүнчлэн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагааны тайлан мэдээллийг сайжруулах, улсын хэмжээнд зохион байгуулж буй “Хуулиа мөрдье” нэгдсэн арга хэмжээний хэрэгжилтийг хангах болон аймаг, бүсийн аварга шалгаруулах “Өсвөрийн сэргийлэгч-2025” тэмцээнийг зохион байгуулахтай холбоотой мэдээлэл өгөв.

Уулзалтад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх алба, нийслэл, орон нутгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны дарга, мэргэжилтнүүд оролцлоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.212)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.