ГХУСАЗЗ: “КИБЕР ОРЧНЫГ АШИГЛАЖ ҮЙЛДСЭН ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА” СУРГАЛТ БОЛЛОО
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-01-24

“Кибер орчныг ашиглаж үйлдсэн хүн худалдаалах гэмт хэрэг (ХХГХ)-ийн мөрдөн шалгах ажиллагаа” сургалтыг 2025 оны 01 дүгээр сарын 23-24-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Сургалтад Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн прокурор, цагдаагийн алба хаагчид оролцож хүн худалдаалах гэмт хэргийн ойлголт, онцлог, нөхцөл байдал, чиг хандлага, кибер орчныг ашиглан энэ төрлийн гэмт хэрэг хэрхэн үйлдэгддэг талаар болон мөрдөн шалгахдаа анхаарах асуудал, тоон ул мөр, кибер нотлох баримтын тухай ойлголт, мэдлэгээ нэмэгдүүллээ.

Энэхүү сургалтыг “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд төслийг АНУ-ын Төрийн Департаментын санхүүгийн дэмжлэгтэйгээр Дэлхийн зөн олон улсын байгууллага болон Азийн сан хамтран хэрэгжүүлж байна. Төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Улсын ерөнхий прокурорын газар удирдлагаар ханган, дэмжин ажиллаж байгаа билээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.