ГХУСАЗЗ: ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-01-23

Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийг даган гарсан шинэчлэн найруулан батлуулсан журмыг танилцуулах улмаар гадаад харилцааны болон Гадаадын иргэн, харьяатын газрын алба хаагч, мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх сургалтыг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа.

Сургалтад гадаад харилцааны болон Гадаадын иргэн, харьяатын газрын хяналтын 32 байцаагч танхимаар оролцож, хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын 30 алба хаагч цахимаар хамрагдлаа. Энэ үеэр

📎Хүн худалдаалах гэмт хэргийн эрх зүйн зохицуулалт, бодлогын арга хэмжээ

📎Хилийн чанадад хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэгт өртсөн хохирогчдыг эргүүлэн авчрах ажиллагааны нөхцөл байдал, анхаарах асуудал

📎Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг илрүүлэх, таньж тогтоох сэдвээр сургалт орж,

📎Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдод үзүүлж буй үйлчилгээ болон журмын танилцуулгыг хийв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.