
Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл Дорноговь аймагт албан томилолтоор ажиллаж Сайншанд хот, Замын-Үүд сумын салбар зөвлөлийн хуралд оролцон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо. Мөн Сайншанд хотын Цагдаагийн хэлтэс, Албадан эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байр, Камерын хяналтын төв, Замын-Үүд сумын Цагдаагийн хэлтэст тус тус ажиллалаа.
Дорноговь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл өнгөрсөн онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлттэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эмчийн үзлэг, сургалт, зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Гэрэл-хулгайн тээвэр-бүс” тусгай арга хэмжээ зохион байгуулж, "Ногоон бүс" төслийн хүрээнд Сайншанд хот, Замын-Үүд суманд 101 байршилд 278 камер шинээр нэвтрүүлж, аймгийн хэмжээнд нийт 140 цэгт 366 чиглэлийн камер байршуулж, "Теле камерын хяналтын дэд төв"-ийн нэгдсэн сүлжээнд холбосон байна.
Замын-Үүд сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хуралдаанаар гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 2024 онд өмнөх оноос 8.3 хувь, зөрчил 37.1 хувиар өссөн тул дээрх төрлийн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах, бууруулахад чиглэсэн сургалт, зөвлөгөөн зохион байгуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд орон нутагт дэмжлэг үзүүлэхийг хүслээ.






-
21 цаг 56 мин
-
22 цаг 3 мин
-
Уржигдар 19 цаг 00 мин
-
Уржигдар 18 цаг 57 мин
-
Уржигдар 18 цаг 54 мин
-
Уржигдар 16 цаг 08 мин
-
Уржигдар 11 цаг 33 мин
-
Уржигдар 11 цаг 28 мин
-
Уржигдар 11 цаг 24 мин
-
2025-06-15
-
Уржигдар 10 цаг 24 мин
-
Уржигдар 11 цаг 33 мин