
Үсэг, тоо тус бүрийг 6 цэгээр дүрсэлсэн, харааны бэрхшээлтэй хүмүүст унших боломж олгох цагаан толгой буюу брайль үсгийг анх 1824 онд Францын сурган хүмүүжүүлэгч Луи Брайль зохион бүтээжээ. Тэрээр 1809 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн бөгөөд бага насандаа санамсаргүй байдлаар хараагүй болсон байна.
Түүний бүтээсэн брайль үсэг 1829-1879 онд Англи, Герман, Америкт түгэн дэлгэрч, 1878 онд Ромд болсон бүх дэлхийн конгрессоос Брайлийн бичиг үсгийг хараагүй хүнд зориулсан албан ёсны бичиг хэмээн баталжээ.
ДЭЛХИЙН БРАЙЛЬ ҮСГИЙН ӨДӨР нь брайль үсгийн боловсролыг дэмжих, тус бичгийг ашиглан бичсэн ном, гарын авлага, сурах бичиг, тэмдэглэгээг нэмэгдүүлэх, харааны бэрхшээлтэй иргэдийн харилцаа холбооны чухал хэсэг болохыг ойлгуулах, тэдний эрхийн асуудалд анхаарал хандуулах зорилготой.
Монгол Улс 1963 онд харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгох сургуультай болж, 1964 оноос брайль үсэг заах болжээ.






-
Өчигдөр 11 цаг 35 мин
-
Өчигдөр 09 цаг 30 мин
-
Өчигдөр 09 цаг 28 мин
-
Өчигдөр 09 цаг 23 мин
-
Өчигдөр 08 цаг 40 мин
-
Өчигдөр 08 цаг 30 мин
-
Өчигдөр 08 цаг 20 мин
-
Уржигдар 19 цаг 00 мин
-
Уржигдар 18 цаг 57 мин
-
Уржигдар 18 цаг 54 мин
-
Уржигдар 16 цаг 08 мин
-
Уржигдар 11 цаг 33 мин
-
Уржигдар 11 цаг 28 мин
-
Уржигдар 11 цаг 24 мин
-
2025-06-15
-
Уржигдар 10 цаг 24 мин
-
Уржигдар 11 цаг 33 мин