“Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох сонгон шалгаруулалтын талаар мэдээлэл хийнэ
З.Батхуяг
Үйл явдал
/
Уржигдар 08 цаг 29 мин

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монгол Улсын Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хүрээнд хэрэгжих “Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан болон уралдаант шалгаруулалтын баримт бичгийг танилцуулах, сонирхсон иргэд, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгөх, ил тод, ойлголцлын нэгдсэн суурь бүрдүүлэх зорилго бүхий хэлэлцүүлэг зохион байгуулна.

Хэлэлцүүлгийн үеэр дараах агуулгыг танилцуулна:

  • ДЦС-5 төслийн зорилго, ач холбогдол, хэрэгжилтийн төлөвлөгөө;
  • Урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн бүтэц, шалгуур, шаардлагууд;
  • Уралдаант шалгаруулалтын үе шат, үнэлгээний шалгуур үзүүлэлтүүд, гэрээний төсөлд туссан үндсэн нөхцөлүүд;
  • Төсөлд оролцох сонирхол бүхий этгээдүүдэд хамаарах мэдээлэл, оролцох санал бэлтгэхэд анхаарах асуудлууд.

 

 

📍 Хаана: Соёлын төв өргөөний 4 давхарт байрлах хурлын заал
📅 Хэзээ: 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 09.00 цагт
📩 Бүртгэл ба нэмэлт мэдээлэл авах хаяг: ulziijargal@tpp5.mn, утас: 75990525

Хэлэлцүүлэгт оролцохоор сонирхож буй төрийн байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл, хөрөнгө оруулагчид, мэргэжлийн холбоод, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг өргөнөөр оролцохыг урьж байна.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.50)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.