
Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн төвийн зургаан дүүрэг дэх барилгын түр хашааны стандартыг хангуулах, зөрчил арилгах хяналт шалгалтын ажлыг өнөөдрөөс буюу зургаадугаар сарын 4-ний өдрөөс эхлүүллээ.
Уг хяналт шалгалтын ажилд УБЗАА-наас гадна Хяналт шалгалтын газар, нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газар, харьяа дүүргийн Газар зохион байгуулалтын алба зэрэг байгууллагууд хамтран оролцож байна. Өнөөдөр Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хороо, Дөлгөөн нуур орчим, мөн тухайн дүүргийн 2 дугаар хороо, хуучнаар 50 дугаар дэлгүүр орчимд стандартыг хангуулах чиглэлээр ажиллалаа. Энэ хүрээнд хоёр иргэн, таван аж ахуйн нэгж байгууллагад шаардах мэдэгдлийг хүргүүлэв.
УБЗАА-ны Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Даваабаяр “Барьж буй барилгын хашаа стандарт, норм хангаагүйгээс хотын өнгө үзэмжид харшлаад зогсохгүй орчны эрүүл, аюулгүй байдлыг алдагдуулдаг. Иймээс хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд шаардах мэдэгдлийг хүргүүлж, хугацаатай үүрэг даалгавар өгч байна” гэлээ.
Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газрын Худалдаа үйлчилгээний байгууллагын стандарт хариуцсан мэргэжилтэн Т.Болорчимэг “Барилга угсралтын ажил хийж буй аж ахуйн нэгжүүд орчны аюулгүй байдлыг сайтар хангаж, багадаа гурван метр өндөртэй, цагаан, цагаан саарал өнгийн хашаа татах ёстой. Түүнчлэн явган зорчигч явах хэсэгтэй, 20 градусын налуу хамгаалалтын хэсэгтэй байх, барилгын ерөнхий мэдээллийг агуулсан самбар байршуулах, автомашин болон явган хүн нэвтрэх хаалгыг суурилуулахаас гадна эвдрэл гэмтэлгүй байх шаардлагыг тавьдаг. Мөн барилга, талбайн ажил нь явган хүний болон авто замын ойролцоо баригдаж байгаа тохиолдолд 2.1 метрээс багагүй өндөртэй явган хүний замын саравч барьсан байх шаардлагатай. Энэ бүхнийг биелүүлэх шаардлагыг бид тавьж ажилладаг” хэмээлээ.






Холбоотой мэдээ
-
16 цаг 30 мин
-
16 цаг 40 мин
-
16 цаг 44 мин
-
Уржигдар 19 цаг 01 мин
-
Уржигдар 18 цаг 50 мин
-
Уржигдар 18 цаг 49 мин
-
Уржигдар 18 цаг 48 мин
-
Уржигдар 18 цаг 47 мин
-
Уржигдар 18 цаг 46 мин
-
Уржигдар 18 цаг 39 мин
-
Уржигдар 19 цаг 01 мин
-
Уржигдар 18 цаг 46 мин
-
Уржигдар 18 цаг 47 мин
-
Уржигдар 18 цаг 39 мин