Таван шарын нүхэн гарц орчимд дөрвөн хэсэгт ногоон байгууламж, тохижилтын ажил хийнэ
З.Батхуяг
Үйл явдал
/
Уржигдар 18 цаг 49 мин

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын төмөр замын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц төсөл хэрэгжүүлж буй. Эдгээрээс хамгийн эхэнд ашиглалтад орсон Таван шарын нүхэн гарцын авто замын тохижилтын ажлыг яаравчлуулах үүднээс Нэгдсэн төслийн удирдлагын газрын авто зам, замын байгууламжийн менежер А.Ербол өнөөдөр байршил дээр ажиллалаа. 

Тэрбээр “Таван шарын нүхэн гарцыг 2024 оны есдүгээр сард авто замын зорчих хөдөлгөөнийг нээсэн. Өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна. Үлдсэн 15 хувь буюу дагалдах тохижилтын ажил үлдээд буй. 

Тохижилтын ажил өнөөдрөөс эхэлсэн бөгөөд нэг сарын хугацаанд дуусган хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна гэдгийг гүйцэтгэгч компанийн зүгээс хэллээ. Тохижилтын ажлын хүрээнд дөрвөн хэсэгт ногоон байгууламж байгуулах ба замын таних тэмдэг, тэмдэглэгээ орчны арчилгааг хийж дуусгах талаар хэлэв.

Ташрамд дуулгахад Таван шарын нүхэн гарц нь төмөр замын доогуур 169 метр урт, 5.8 метр өндөр, 10.2 метр өргөнтэй хос туннел, иж бүрэн ус зайлуулах систем бүхий инженерийн байгууламж гэдгээрээ Улаанбаатар хотдоо анхдагч бүтээн байгуулалт юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.66)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.