Н.Батсүмбэрэл Унгар Улсын Засгийн газрын Үндэсний бодлого хариуцсан Төрийн нарийн бичгийн даргын орлогч Силадий Петерийг хүлээн авч уулзлаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-06-09

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Н.Батсүмбэрэл Унгар Улсын Засгийн газрын Үндэсний бодлого хариуцсан Төрийн нарийн бичгийн даргын орлогч Силадий Петерийг өнөөдөр /2025.06.06/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улс, Унгар Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээ амжилттай болж байгааг дурдаад цаашид соёл, боловсрол, аялал жуулчлал, шинжлэх ухаан зэрэг салбарт хамтран ажиллах, хоёр улсын парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. Уулзалтад Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд  Борбала Анна Обрушански байлцав

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.94)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.