ГХУСАЗЗ: Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-06-05

“ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙ" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

Тус яамны Ёс зүйн дэд хорооноос Монгол Улсын Ёс зүйн хороотой хамтран Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулж буй “Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аяны хүрээнд “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Сургалтаар тус зөвлөлийн дэргэдэх Ёс зүйн хорооны Ажлын алба, Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Ц.Заяхүү "Төрийн албан хаагчийн ёс зүй" сэдвээр илтгэл тавьж, сургалтад хамрагдсан 60 гаруй албан хаагчдын мэдлэг, ойлголтыг бататгалаа. Тухайлбал, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, түүний хэрэглээ, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил, тэр дундаа ёс суртахууны үндсэн суурь болох энэрэнгүй, хүн чанартай байх үнэт зүйлсийг эрхэмлэж явах талаар сонирхолтой лекц уншлаа.

Мөн Ёс зүйн хорооны ажлын албаны Дэд хороо хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Мөнхжин “Ёс зүйн дэд хорооны ажиллах журам”, “Хүний нөөцийн удирдлагын бүртгэл хяналтын систем”-ийн талаар ёс зүйн дэд хорооны бүтэц, чиг үүрэг, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.212)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.