
ЭрчХүч, ЭвНэгдэл уриан дор зохион байгуулагдаж буй "Уурхайчдын Спортын Их Наадам-2025" спортын олон төрөлт тэмцээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баг тамирчид оролцож байна.
2025 оны тавдугаар сарын 22-ноос 25-ны өдрүүдэд Эрдэнэт хотод зохион байгуулагдаж буй "Уурхайчдын Спортын Их Наадам-2025"-д нийт 40 багийн 1800 орчим тамирчин спортын 7 төрөлд өрсөлдөж байна. Тус тэмцээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 63 тамирчин спортын 5 төрлөөр оролцож байна.
Наадмын 3 дах өдрийн байдлаар ЭТТ-н тамирчид дараах амжилтыг үзүүлээд байна.
сагсан бөмбөгийн эрэгтэй баг 2 хожилтой хэсгээ тэргүүлсэн бол эмэгтэй баг хэсэгтээ 3 хожил байгуулж шилдэг 6 багт үлдээд байна
волейболын эрэгтэй, эмэгтэй багууд шилдэг 16 багт үлдэж хасагдах шатны тоглолт хийх гэж байна
CS 2 баг хэсэгтээ 5-0 амжилтаар тэргүүлсэн бөгөөд upper bracket буюу хэсэг болгоны тэргүүн багууд өрсөлдөх тоглолтоо Эрдэнэт үйлдвэрийн багтай хийх гэж байна
дартсын багийн төрөлд хэсгээс 2-р гарч шилдэг 16 багт үлдсэн бөгөөд хасагдах шатны тоглолт хийхээр хүлээж байна
шатрын баг нийт 6 өрөг тоглосноос 3 хожил, 1 тэнцэл, 2 хожигдолтой байна
теннисийн баг тамирчид хэсгээс 3-р гарч шилдэг 16 багт үлдсэн бөгөөд хасагдах шатны тоглолт хүлээж байна
Нийт баг тамирчиддаа амжилт хүсье






Холбоотой мэдээ
-
Өчигдөр 10 цаг 07 мин
-
Өчигдөр 09 цаг 06 мин
-
Өчигдөр 08 цаг 54 мин
-
Өчигдөр 08 цаг 20 мин
-
Өчигдөр 08 цаг 18 мин
-
Уржигдар 18 цаг 01 мин
-
Уржигдар 13 цаг 04 мин
-
Уржигдар 10 цаг 08 мин
-
Уржигдар 10 цаг 07 мин
-
Уржигдар 09 цаг 42 мин
-
Уржигдар 09 цаг 28 мин
-
Уржигдар 18 цаг 01 мин
-
Уржигдар 09 цаг 21 мин