ЭТТ: Эрдэнэс Тавантолгойн ногдол ашигаа хэрхэн зарцуулахаа сонгоорой
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-02-17

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгаа хэрхэн авахаа иргэн та дараах 3 сонголтоос сонгох боломжтой боллоо!

Үүнд:

✅ Бэлэн мөнгө

✅ Хуримтлалын сан

✅ Хандив гэсэн төрлөөс сонголтоо хийгээрэй.

Мөн 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хийсэн сонголтоо өөрчлөх боломжтой юм.

🇲🇳 Энэхүү сонголт нь цаашид "Үндэсний баялгийн сан"-ийн бодлогыг иргэдийн хүсэл сонирхолд нийцүүлж, эрдэс баялгаас иргэдэд олгож буй ногдол ашгийн нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой тул иргэн та санал асуулгад идэвхтэй оролцоорой.

📌 Дараах иргэдийн хувьд 1072 хувьцааны тоо ширхэг нь харилцан адилгүй байна.

Үүнд:

1. Бэлэн мөнгө (1.0 сая төгрөг)-өөр хишиг хүртсэн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд;

2. Сургалтын төлбөр хэлбэрээр 2010-2011, 2011-2012 онд хишиг, хувь хүртсэн оюутан;

3. ЭМД-ын шимтгэл хэлбэрээр хишиг, хувь хүртсэн иргэд;

4. Сайн хувьцаа арга хэмжээний хүрээнд ЗГ-т хүсэлт гарган хувьцаагаа худалдсан иргэд.

📌 Санал өгөөгүй тохиолдолд ногдол ашиг шууд таны данс руу шилжинэ.

Сонголтоо яг одоо хийгээрэй!

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.