ЭТТ: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг хэрхэн хүлээн авах тухай санал асуулга эхэллээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-04-04

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг хэрхэн хүлээн авах тухай санал асуулга эхэллээ.

📆Саналыг 2025 оны 04 дүгээр сарын 04-09-ний өдрүүдэд хүлээн авах ба та энэ хугацаанд саналаа өөрчлөх боломжтой!

📆Харин 2025 оны 4 дүгээр сарын 10–16-ны өдрүүдэд таны өгсөн саналд үндэслэн баталгаажуулалт хийх юм.

🪙Энэхүү санал асуулга нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн таны эзэмшлийн хувьцааны 2024 оны нэгж хувьцааны үлдэгдэл ногдол ашиг ₮87.22 /татвар суутгасан дүн/-ийг хэрхэн хүлээн авах тухай юм.

Жишээ нь: Та 1,072 ширхэг хувьцаа эзэмшдэг бол танд олгох ногдол ашгийн үлдэгдэл ₮93,499.8 байна.

📌"Чингис Хаан Үндэсний баялгийн сан"-ийн “Хуримтлалын сан” дахь иргэний нэрийн дансанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийн орлогоо төвлөрүүлэхээр сонгосон тохиолдолд иргэн та цаашид орон сууц худалдан авах, эрүүл мэнд, боловсролын чиглэлээр үйлчилгээг авах боломж бүрдэнэ.

📌Хэрэв та хандив цэсийг сонгосон бол таны “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг “Чингис Хаан Үндэсний баялгийн сан”-ийн “Хөгжлийн сан”-д хуримтлагдах бөгөөд Нийслэлийн дэд бүтцийн санхүүжилтийн эх үүсвэр болно. Үр дүнг иргэн танд ил тод тайлагнана.

📌 Санал өгөөгүй тохиолдолд ногдол ашиг шууд таны данс руу шилжинэ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.