Монгол улсын 34 дэхь Ерөнхий сайдаар тодорсон Г.ЗАНДАНШАТАР танхимынхаа бүтэц бүрэлдэхүүнийг тодорхой болгож, МАН-ын УЗ болон Төрийн тэргүүн нартай тохиролцсоны эцэст САЙД НАРЫН НЭРСИЙГ тодорхой болгож, улмаар УИХ-д өргөн барихаар болжээ.
МАН-ын Удирдах зөвлөл Ерөнхий сайдын өрөөнд хуралдаад Шинэ засагт УЛИРАХ ХУУЧИН САЙДУУДЫГ эхлээд тодруулсан аж. Эдгээр нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.ХҮРЭЛСҮХЭД ЁСОЛСОН учраас улираасан гэхэд үнэнээс хол зөрөхгүй.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ирж буй эрхэм бол Л.ОЮУН-ЭРДЭНИЙН Засгийн газарт Батлан хамгаалах, Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан САНДАГИЙН БЯМБАЦОГТ. Ж.Эрдэнэбат, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар гэсэн гурван ЕРӨНХИЙ САЙДЫН БАГТ ажиллаж байгаа туршлагатай, хор нь арилсан ч ШУНАЛ НЬ АРИЛААГҮЙ төрийн түшээ... Ж.Эрдэнэбатын Засгийн газарт байхдаа хувийн компанидаа КОНЦЕССЫН ГЭРЭЭГЭЭР ТЕНДЕР АВЧ, эрх мэдээ урвуулан ашиглаж байсан гэх шалтгаанаар Засагтайгаа хамт өнхөрсөн нэгэн.
Эрчим хүчний салбарыг ЭЛЭГЭЭР НЬ ХЭВТҮҮЛЖ, хамраар нь газар зоосон эрхэм бол Баттогтохын ЧОЙЖИЛСҮРЭН. Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж байгаад ДЕПОЛЬТ ЗАРЛАХ дөхөөд Ч.ХҮРЭЛБААТАРТ ажлаа өгч байв. У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед “ТОСОН БУМБЫН НУРУУ”-г хувьдаа авах гэж байгаад зад загнуулаад гарч байсан эрхэм. Сүүлд Л.Оюун-Эрдэнэтэй улстөрийн болон НАМДАА ХОЁР ТУМЫГ ХАНДИВЛАХ ТОХИРОО хийж 2022 оны 08 сараас хойш Эрчим хүчний салбарт ноёлож байгаа эрхэм. Харамсалтай нь ДЦС-3 –т осол болж хүний амь эрсэдсэн байхад хариуцлага хүлээгээгүй нэгэн. Улаанбаатар хотод байгаа хамаг л сул дэл газрыг БЕТОНОН ШИРЭНГЭ БОЛГОЖ байгаа шуналтай хүн.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар олноо “ЖДҮЧИН” хэмээн алдаршсан буурал Ж.Энхбаяр улиран ажиллахаар болов. Түүний шууд харьяалал нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.ХҮРЭЛСҮХ. Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байгаад УИХ-д нэр дэвшиж гишүүн, улмаар барьцаа ахиулан сайд болсон гар. Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Батлан хамгаалахын салбарыг удирдаж байсан. Уг гарвал нь Говь-Алтай аймгийнх учир УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай ч ойр хүн. 2016-2020 онд Баянзүрх дүүргээс УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа хамт нэг тойргоос сонгогдсон Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхад нь өөрийн ажиллуулдаг ҮХРИЙН ФЕРМДЭЭ ЖДҮ сангаас их хэмжээний зээл авч ядарсан иргэдийнхээ боломжийг хулгайлсан нөхдийн нэг!!
Гадаад харилцааны сйад Б.БАТЦЭЦЭГ бол Г.Занданшатар, Ерөнхийлөгч У.ХҮРЭЛСҮХ нарын “дундын хүүхэн”. Аль аль Б.БАТЦЭЦЭГИЙГ улстөрд өдлөж, дипломат албанд дэвэхэд нь тус нэмэр болж, гараас нь хөтлөн, араас нь тэвэрсэн учраас “ДУНДЫН БҮСГҮЙ”. Бас ч болоогүй ээ... ШАГГҮЙ ТЕНДЕРЧИН. Мөнхийн үсгийн Б.Батцэцэг гэхээр хүмүүс андахгүй. Хувдьдаа хэвлэх үйлдвэртэй, түүгээрээ дамжуулан тендер цохиж баяжсан эрхэм. Гадаад харилцааны салбарыг гарын арван хураа шигээ нэвт, шувт мэддэг сайн талтай. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ДИПЛОМАТЧ. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар гээд гурван Ерөнхий сайдын нүүр үзэж байгаа эмэгтэй. Түүнээс өөрөөр энэ салбарыг зангидаад аваад явчих хүн одоогоор үгүй тул Г.Занданшатар Ерөнхий сайд НУТГИЙН ДҮҮГЭЭ ИВЭЭЛДЭЭ авч, улирааж байгаа нь гарцаагүй юм.
Шинэ засагт хуучин засгаас халдварлаж ирсэн бас нэгэн “өвчин” бол Борхүүгийн Дэлгэрсайхан гэгч ШУНАЛЫН ТУЛАМ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт “ТҮГЖРЭЛИЙН САЙД” , сүүлд нь Зам тээврийн сайдаар томилогдсон эрхэм. Хувьдаа төмөр замтай, Монголын баячуудын нэг. Болд төмөр ерөө гол, Дорнын говь зэрэг томоохон аж ахуй нэгжүүдтэй. Хувьдаа Вогантай. Воганаараа улсаас их хэмжээний мөнгө авчихдаг. Засгийн газарт сайдаар ажиллаж байхдаа ХУВИЙНХАА КОМПАНИАР ТӨМӨР ЗАМ ТАВИХ АЖЛЫГ эхлүүлчихсэн. Засгийн газраас хэрэгжүүлж буй 14 мега төслүүдэээс аль ашиг шимтэй, өртөг өндөртэй, өөх тостойг нь өөрийнхөө халаас руу хийж, мэдэлдээ авчихсан ЭРХ АШИГ НЭВТ ҮНЭРТҮҮЛЭН ЯВАА эрхэм.






Холбоотой мэдээ
-
7 цаг 26 мин
-
7 цаг 33 мин
-
Өчигдөр 12 цаг 05 мин
-
Өчигдөр 09 цаг 48 мин
-
Өчигдөр 09 цаг 46 мин
-
Өчигдөр 09 цаг 43 мин
-
Өчигдөр 09 цаг 41 мин
-
Уржигдар 17 цаг 44 мин
-
7 цаг 33 мин
-
Өчигдөр 09 цаг 41 мин
-
Өчигдөр 12 цаг 05 мин
-
Уржигдар 16 цаг 11 мин