ДГ: Аймгийн Засаг даргын шуурхай хуралдаан боллоо
З.Батхуяг
Үйл явдал
/
6 цаг 15 мин

Дундговь аймгийн төрийн байгууллагуудын болон сумдын удирдлагуудын ээлжит шуурхай хурал болж, хурлыг Засаг даргын Тамгын газар фейсбүүк хуудсаар шууд дамжууллаа. https://www.facebook.com/dundgobi7059106/videos/1371643197389524

Хурлаар Засаг даргын шуурхай үүрэг даалгаврын биелэлтийг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвабаатар, Барилгын үлдэгдлийг бүрэн цэвэрлэх, цэвэр бохирын худгийг стандартын дагуу болгох үүрэг даалгаврын хэрэгжилтийг Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр танилцуулав. Мөн НҮБ-ын Хүүхдийн сангаас 2025-2028 онд хэрэгжүүлж буй төсөл, Асуудал – Шийдэл бүлгэмд ирсэн санал, хүсэлтийн шийдвэрлэлт болон иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн мэдээллийг холбогдох удирдлага, мэргэжилтнүүд танилцууллаа.

Хурлаар аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун

- Зургаадугаар сарын 24-30-ны өдрүүдэд Мандалговь хотноо зохион байгуулах Волейболын Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулах асуудалд холбогдох байгууллагууд анхаарлаа хандуулах

- Үйлчилгээний байгууллагын ажилчдыг чадавхжуулах сургалтыг яаралтай зохион байгуулж, үйлчилгээний байгууллагуудыг идэвхтэй хамруулах

- Босоо тэнхлэгийн автозамын ажилтай холбоотой түр замыг байнгын арчилгаатай байлгах асуудлыг холбогдох байгууллагууд анхаарах. Мөн улсын чанартай автозамын засвар үйлчилгээнд тогтмол, сайтар хяналт тавих

- Аймгийн төв доторх автозамын ажлыг яаралтай дуусгах

- Ногоон Дундговь төслийн хүрээнд цэцэрлэгт хүрээлэн, төгөлүүдийг усалгааны системтэй болгох ажлыг эрчимжүүлэх, Хашаандаа мод тарьж буй айл өрхүүдэд тогтмол ус түгээх ажлыг тогтмол зохион байгуулах

- Хогийн бункерийн хогийг шатааж байгаа асуудалд анхаарал хандуулах, иргэдэд хор хөнөөлийн талаар мэдээлэл хүргэх, зам дагуух хогийн цэгүүдийг буулгах

- Зах орчмын таксины зогсоолыг яаралтай зохицуулах, такси болон тээврийн хэрэгслүүдэд хяналт тавих

- Цагаан алт хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Алтан хайч - 2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно. Тэмцээнд малчдыг идэвхтэй оролцуулах ажлыг холбогдох байгууллагууд яаралтай зохион байгуулах

- Багийн иргэдийн нийтийн хурлын зар мэдээллийг аймгийн Засаг даргын Тамгын газрын фейсбүүк хуудас болон бусад сувгаар сайтар хүргэн, иргэдийг сайтар хамруулах

- Жин тонн хэтрүүлсэн автомашиныг зорчуулахгүй байгаатай холбогдуулан сумдын удирдлагууд маршрутын бус газраар зам гарган зорчиж буй асуудалд хяналт тавих

- Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу Дундговь аймгийн болон тэгш ойгүй сумдын наадмыг 7-р сарын 10, 11-ний өдрүүдэд, Баянжаргалан сум 100 жилийн ойтой учир 7-р сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулах

- Төв талбайн болон усан оргилуурын ойр орчмын цэвэрлэгээ, арчилгааг анхаарч ажиллах зэрэг асуудлаар үүрэг, чиглэл өгсөн юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.